1Самуел 16:7-12

1Самуел 16:7-12 АБ2013

Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв. Тэгэхэд Иесси Абинадабыг дуудан Самуелын урдуур явуулав. Самуел —ЭЗЭН энэ хүнийг ч мөн сонгоогүй байна гэж хэлэв. Дараа нь Иесси Шаммаг урдуур нь явуулсан боловч Самуел —ЭЗЭН энэ хүнийг ч мөн сонгоогүй байна гэж хэлэв. Ийнхүү Иесси долоон хөвгүүнээ Самуелын урдуур явуулсан боловч Самуел, Иессид —ЭЗЭН эднийг сонгоогүй гэж хэлэв. Самуел, Иессид —Хөвгүүд чинь бүгдээрээ энд байна уу? гэхэд Иесси —Отгон хөвгүүн минь үлдсэн. Тэр хонио хариулж байгаа л даа гэв. Тэгэхэд Самуел Иессид —Хүн илгээж, тэр хөвгүүнийг авчрагтун. Тэр хөвгүүнийг энд иртэл, бид суухгүй гэж хэлэв. Иесси хүн явуулж түүнийг авчруулав. Тэр бусдыгаа бодвол улаа бутарсан, сайхан нүдтэй, сайхан төрхтэй хөвгүүн байв. ЭЗЭН айлдахдаа —Босож, түүнийг тослогтун. Энэ тэр хүн мөн гэв.