Амар тайвныг эрэлхийлэх ньЗагвар
Ирээдүйн амар тайван
Ирээдүйн талаарх амар тайван танд байдаг уу? Нойргүй шөнүүд, стресс, санаа зовох зэрэг нь амар тайван үгүйн нотолгоо байж болно. Олон дуу хоолойнууд бидний анхаарлыг татахыг хичээж байдаг. Нэг дуу хоолой, "Сайн хүн гэдгээ нотол" гэж хэлж байдаг. Өөр нэг дуу хоолой, "Өөрөөсөө ичдэг ч болоосой" гэж хэлж байдаг. Мөн өөр нэг дуу хоолой, "Чи хэнд ч чухал хүн биш" гэж хэлж байхад өөр нэг дуу хоолой, "Амжилттай, нэр алдартай бас эрх мэдэлтэй нэгэн гарцаагүй болох хэрэгтэй" гэж хэлж байдаг.
Гэвч энэ бүх дуу чимээний дор намуухан хүнгэнэх дуу хоолой ийнхүү хэлж байдаг, "Чи бол Миний хайртай хүүхэд бөгөөд Миний ивээл чам дээр дүүрэн байдаг." Энэ л дуу хоолойг бид бусад дуу хоолойноос илүүтэйгээр сонсох хэрэгтэй. Бид өөрсдийнхөө хүсэл эрмэлзэлд найдвараа тавихаа больж харин Бурханд бүрэн найдвараа тавьж, Бурханы бидэнд бэлтгэсэн ирээдүйгээс амар тайвныг олж авах хэрэгтэй.
Африкийн сургаалт үг:
Хэт их хүсэл эрмэлзэлтэй хүн амар тайван унтаж чаддаггүй. ~ Чадын сургаалт үг
Залбирал бол бидний хийх бүх зүйлийн амьдралыг тэтгэгч цус нь мөн.Бурханы амар тайван, эдгэрлийг зовж шаналж буй дэлхийн улс орнуудын төлөө эрж хайн залбирахад Tийрфонд болон дэлхий даяарх хэдэн мянган чуулгануудтай нэгдэгтүн.
Үйлдэл:
Таван жилийн туршид хүрэх гэсэн зорилгоо тодорхойлон гарга. Тэгээд хүсэл эрмэлзэлдээ хүрэхэд Бурханаас танд юу хэрэгтэй байгаа, ямар зүйлээсээ та татгалзах хүсэлтэй эсвэл Түүнд өргөвөл зохих мэдрэмжийг төрүүлж буй зүйлсээ бичээрэй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Tийрфонд дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүсийн дунд нэгдлийг тогтоох, энхтайвны идэвхтэй дуу хоолой болох, харилцаа холбоог сэргээхийн тулд Бурханы удирдамжийг эрэлхийлдэг. Энэ 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь өөрийн бүхий л харилцаагаа сэргээх, амьдарч буй дэлхийнхээ төлөөх залбиралд зориулсан өдөр бүрийн үйлдлүүдийг агуулсан бөгөөд, Африкийн сургаалт үгсээр дамжуулан ирэх баялаг мэргэн ухааныг ашиглан Бурханы жинхэнэ амар тайвныг олж мэдэхэд бидэнд тусална.
More