Амар тайвныг эрэлхийлэх ньЗагвар
Бусадтай амар тайван дотор байх
Зарим чуулгандамар тайвныг солилцох гэж нэрлэгддэг зүйл байдаг бөгөөд энэ нь итгэгчдийн хоорондох христитгэлт хайр болон нэгдлийн бэлэг тэмдэг болсон зүйл мөн. Бид аливаа ёс заншлыг даган, хэвшиж эхлэх үед тэдгээрийн цаадах нандин утга учрыг мартах нь амархан байдаг. Амар тайван дотор оршиж, үүнийг бусдын амьдралд таригч хүмүүс л хүчирхэг нэгдэл байдлаар байж чаддаг. Бидний нийгэм дэх өөрийгөө л бодох үзэл өсөхийн хэрээр, таньж мэдэхгүй хүмүүст хайр, амар тайвныг харуулах үед тэр хана авирахад өндөр болсоор байгаа мэт санагдах үе байдаг.
Бусдад амар тайвныг өгөх нь хөрш айлынхаа хөгшинг эргэж орох, аяга ус бусдад өгөх, ядуу хүмүүсийг хооллох эсвэл хүүхэд асран харах зэрэг энгийн үйлдлүүд байж болно. Магадгүй таныг гомдоосон нэгнийг уучлах, дарамтанд буй хүмүүсийн өмнөөс дуугарах, алхам ч явмааргүй санагдах үедээ хоёр милл илүү явах эсвэл зүгээр л уучлаарай гэж хэлэх зэрэг байж болох юм. Эдгээр үйлдлүүд нь залбирлын амьдралд үндэслэсэн байх ёстой. Энэ дэлхий дээрх жинхэнэ амар тайван болон Бурханы Хаанчлалыг байгуулахын төлөөх залбиралд үндэслэсэн байх ёстой.
Африкийн зүйр үг:
Аливаа улс оронд амар тайван байх үед, улсыг захирагчид бамбай хэрэггүй байдаг.~Уганда зүйр үг
Хаан сайн зөвлөгчидтэй байхад, түүний хаанчлал нь амар тайван байдаг.~Ашанти зүйр үг
Tийрфонд өөрчлөлт, амар тайвныг тогтоохуйц бодит түүхүүдийг нүдээр үздэг. Нигери улсын нэгэн орон нутагт үзэн ядалтын давалгааг эргүүлэхэд тусалсан Tийрфондын хамтрагч болох нэгэн хүнийбодит түүхийг уншацгаая.
Үйлдэл:
Та хэн нэгэнтэй харилцах харилцаандаа амар тайвныг хайх хэрэгтэй байна уу? Тэгвэл тухайн хүнээсээ уулзахыг асуун та яагаад үүнийг хийх болсон шалтгаанаа тэр хүндээ тайлбарла. Христ шиг хайр болон уучлалыг хэрхэн харуулахыг Бурханаас гуйн залбираарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Tийрфонд дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүсийн дунд нэгдлийг тогтоох, энхтайвны идэвхтэй дуу хоолой болох, харилцаа холбоог сэргээхийн тулд Бурханы удирдамжийг эрэлхийлдэг. Энэ 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь өөрийн бүхий л харилцаагаа сэргээх, амьдарч буй дэлхийнхээ төлөөх залбиралд зориулсан өдөр бүрийн үйлдлүүдийг агуулсан бөгөөд, Африкийн сургаалт үгсээр дамжуулан ирэх баялаг мэргэн ухааныг ашиглан Бурханы жинхэнэ амар тайвныг олж мэдэхэд бидэнд тусална.
More