Амар тайвныг эрэлхийлэх ньЗагвар
Өнгөрсөн зүйлс дэх амар тайван
Өнгөрсөн зүйлсдээ амар тайван байх нь таны гаргасан харамсахуйц шийдвэр эсвэл танд ямар нэг буруу зүйл хийсэн хэн нэгнийг уучлахын аль нь ч бай хамаагүй, энэ нь хийхэд тийм амар зүйл биш юм. Өнгөрсөнтэйгөө нүүр тулах нь чухал, тэгснээрээ энэ нь өнөөдөр эсвэл ирээдүйг тань эрхшээлдээ оруулах боломжгүй болох юм. Үүнийг дугуй унахтай зүйрлэж болно. Хэрэв та хойш харсан хэвээр эсвэл урагшаа харсаар байвал эцэст нь зайлшгүй юм мөргөнө. Тиймээс урагш харан Бурханы хийж буй шинэ зүйлстэй холбогдох нь чухал.
Өнгөрсөн зовиуртайгаа амар тайвныг тогтоох нэг чухал арга зам бол уучлалыг сонгох юм. Таныг шархлуулсан хэн нэгнийг уучлах үедээ та тэрхүү болсон зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг биш. Харин ч үүнийхээ оронд амьдралаа цааш нь үргэлжлүүлэх зөвшөөрлийг өөртөө олгож байгаа гэсэн үг юм. Таны үзэсгэлэнт өнгөрсөн үе тань хоёр зүйлд л сайн байдаг: үүнээс суралцах бас Бурханы танд өгсөн амьдралыг таалан соёрхох.
Африкийн сургаалт үг:
Тухайн улс амар тайван байх үед, тэргүүн нь бамбай хэрэглэдэггүй. ~ Уганда сургаалт үг
Амар тайван, эвлэрүүлэл бол эдгэрлийн үе шат бөгөөд Tийрфонд дээр бид үүнийг нүдээр үзэх ивээлийг хүртсэн юм. Эндээснэгэн түүх болоххамгийн гүн шархыг ч хүртэл уучлал эдгээх боломжтой талаарх Рвандагийн түүхийг үзнэ үү.
Үйлдэл:
Амар тайван байхгүй учраас хаа явсан газартаа бамбай авч яваа мэт санагдах үе танд гарч байсан уу? Хэрэв та зоригтой нэгэн бол, орон нутгийнхаа оршуулгын газарт оч, тэгээд өнгөрсөн үеийн талаарх төлөв байдлын мэдрэмжийг олж авахын тулд зүгээр л алх. Ихэнх булшны чулуун дээр "Амар тайван нойрс доо" хэмээх хайртай хүмүүсийнх нь сүүлчийн үгсийг сийлсэн байдаг. Бурханаас өөрийгөө хамгаалсан хана хэрмээ буулгах хэсэг хугацааг өөртөө олго, өнгөрсөн цаг хугацааныхаа талаар ямар нэгэн харамсал эсвэл үл уучлал танд байгаа бол өөрөө өөртэйгөө амар тайвныг тогтоо.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Tийрфонд дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүсийн дунд нэгдлийг тогтоох, энхтайвны идэвхтэй дуу хоолой болох, харилцаа холбоог сэргээхийн тулд Бурханы удирдамжийг эрэлхийлдэг. Энэ 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь өөрийн бүхий л харилцаагаа сэргээх, амьдарч буй дэлхийнхээ төлөөх залбиралд зориулсан өдөр бүрийн үйлдлүүдийг агуулсан бөгөөд, Африкийн сургаалт үгсээр дамжуулан ирэх баялаг мэргэн ухааныг ашиглан Бурханы жинхэнэ амар тайвныг олж мэдэхэд бидэнд тусална.
More