Амар тайвныг эрэлхийлэх ньЗагвар
Өнөөдрийн амар тайван
Өдөр бүрийг бодол санаандаа Бурханы хайр, нигүүлсэл, итгэмжтэй байдлыг дуудах замаар эхлүүлэх нь эрс тэс өөрчлөлт мэт санагдаж болох юм. Зав чөлөөгүй амьдрал дунд, өдрийн эхэнд ч бай эсвэл өдрийн төгсгөлд ч бай хамаагүй хэдийд ч амар тайвны бэлгийг Бурханаас гуйн залбирахад зориулан хэдэн хормыг гаргах нь чухал.
Африкийн сургаалт үг:
Чимээгүй байдал нь амар тайвныг тогтоодог бөгөөд амар тайвнаар дамжин аюулгүй байдал ирдэг.~ Зүүн Африкийн сургаалт үг
Матай 5:9-р ишлэлд хэлэхдээ,"Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно."
Энэхүү бэлгийг бид хүлээн авсныхаа дараа, өөрсөддөө хадгалах биш харин бусдад өгөх нь хамгийн том ивээл юм. Дэлхий дээр юунаас ч илүүгээр шаардлагатай байгаа Амар тайвныг өгөгч нэгэн байх. Үүнийгээ бид бусдын амар тайвны төлөө, маргаан тэмцэлдээнтэй газарт амар тайвны төлөө, зөрчилдөөнтэй бүс нутгуудад амар тайвныг тогтоогчид, захирагчдад ялган салгах чадвар ба мэргэн оюун ухааны төлөө залбирах арга замуудаар үйлдэх боломжтой.
Африкийн сургаалт үг:
Үргэлж яаруу, адгуу байх нь үхлийг зайлуулдаггүй, тайван удаанаар явах нь ч амин зуулга болохгүй. ~ Ибо сургаалт үг
, Чуулган хамгийн сайндаа л Христийн үйлс болох эдгэрэл, эвлэрүүлэл ба шинэчлэлтийн гэрч болон ' амьд хөрөг' мэтээр тогтнодог. Tийрфондын үйлсэд төвлөрсөн сургаалийн гол санаа болохХэмнэлүүднь өдөр бүрийн амьдралдаа амар тайвныг тогтоогч нэгэн байх дуудлагаар амьдрах гэх мэт амьдралдаа хэрэгжүүлэхүйц олон үйлдлүүдийг өөртөө агуулсан байдаг.
Үйлдэл:
Бусад хүмүүсийг ажиглан хар. Таны анхаарлыг татсан огт танихгүй хүмүүсийг тэд бол Бурханы хувьд танихгүй хүмүүс биш гэдгийг ойлгон тэдний төлөө залбир. Ингэхдээ тэд Бурханы хайрыг мэдрэхийн төлөө, бас ямар ч нөхцөл байдал, эмх замбараагүй байдалд байгаагаас үл хамааран Түүний оршихуйгаар хүрээлэгдсэнээ мэдрэхийн төлөө залбир.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Tийрфонд дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүсийн дунд нэгдлийг тогтоох, энхтайвны идэвхтэй дуу хоолой болох, харилцаа холбоог сэргээхийн тулд Бурханы удирдамжийг эрэлхийлдэг. Энэ 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь өөрийн бүхий л харилцаагаа сэргээх, амьдарч буй дэлхийнхээ төлөөх залбиралд зориулсан өдөр бүрийн үйлдлүүдийг агуулсан бөгөөд, Африкийн сургаалт үгсээр дамжуулан ирэх баялаг мэргэн ухааныг ашиглан Бурханы жинхэнэ амар тайвныг олж мэдэхэд бидэнд тусална.
More