Амар тайвныг эрэлхийлэх ньЗагвар
Хүрээлэн буй орчинтой амар тайван дотор байх
Айдас амар тайвныг маань хулгайлдаг. Мэдээ үзээд улмаар дэлхий өмнө нь байснаасаа хамаагүй догшин ширүүн, заналхийлсэн байдалтай болсоныг хараад айх айдас танд төрж эхлэх үе гарч байсан уу? Байгалийн гамшиг, цаг агаарын өөрчлөлтүүд болон терроризмын үед Есүс хэзээ ч унтдаггүй бөгөөд айдсыг зэмлэн улмаар итгэ бас бүү ай гэж бидэнд тушаасан хэвээр байдаг.
Тодорхой бус байдал, айдсаар дүүрэн ертөнцөд, аюулгүй байдлын цайзуудыг тойруулан амар тайвнаа босгон байгуулах, эд зүйлс, хүрсэн амжилт, боловсрол гэх мэтийг хурааж хадгалах байдлаар дамжуулан өөрсдөөсөө амар тайвныг олохыг хичээх нь хамгийн ойлгомжтой зүйл мэт санагдаж болох юм.
Африкийн зүйр үг:
Өмчлөгчийгөө эзэмшилдээ оруулах баялаг нь баялаг бус.~Ёруба
Есүсийн бидэнд өгдөг амар тайван нь огт өөр зүйл. Энэ нь зовлон, шуурган дундах амар тайван юм. "Биеэ хяна. Би байна. Бүү ай!" гэж Тэр бидэнд хэлдэг. Эзэний зоог дээр Есүс эдгээр үгсийг дахин, дахин хэлжээ: "Бүү санаа зов эсвэл бүү ай."
амьдралыг айдасгүйгээр даван туулаасай гэж Бурхан бидэнд хүсэж байдаг боловч Түүнгүйгээр бид үүнийг хийж чадахгүй.
Tийрфонд нь хэрэгцээ шаардлага хаана хамгийн их байна тэнд Есүсийг даган очих замаар гамшиг болсон газарт хүрч ажилладаг. Энэ дэлхий дээр амар тайвныг авч ирэх дуудлагад Шинэ Зеланд дахь Tийрфонд хэрхэн хариу үзүүлсэн болохыгэнэ видеоноосүзнэ үү.
Үйлдэл:
Зурагтаар мэдээ асаагаад, сонин нээгээд үз тэгээд дууссаных нь дараа, зурагтаа унтраа, сонингоо тавь, радиогоо унтраа. Эдгээр нөхцөл байдлын төлөө, нөхцөл байдал тус бүрт амар тайвныг авч ирэхийн төлөө Бурханаас гуйн залбир.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Tийрфонд дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүсийн дунд нэгдлийг тогтоох, энхтайвны идэвхтэй дуу хоолой болох, харилцаа холбоог сэргээхийн тулд Бурханы удирдамжийг эрэлхийлдэг. Энэ 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь өөрийн бүхий л харилцаагаа сэргээх, амьдарч буй дэлхийнхээ төлөөх залбиралд зориулсан өдөр бүрийн үйлдлүүдийг агуулсан бөгөөд, Африкийн сургаалт үгсээр дамжуулан ирэх баялаг мэргэн ухааныг ашиглан Бурханы жинхэнэ амар тайвныг олж мэдэхэд бидэнд тусална.
More