Амар тайвныг эрэлхийлэх ньЗагвар

Pursuing Peace

7-с 4 дахь өдөр

Өөрсдөө амар тайван байх 

Амар тайвны төлөөх хамгийн том тэмцэл бол ихэнхдээ өөрсдийн маань дотор болж байдаг. Нэгэн өвөө ач хүүдээ ярьсан түүх байдаг, "Зүрх сэтгэлд маань хоёр чоно тэмцэлдэж байгаа мэт надад санагддаг. Нэг чоно нь өс санадаг, ууртай, догшин хэрцгий. Нөгөө чоно нь хайр, нигүүлслээр дүүрэн. Өвөөгөөсөө ач хүү ийнхүү асуухад, "Зүрх сэтгэлд тань аль чоно нь тулаанд ялах вэ?", өвөө нь ингэж хариулжээ, "Миний хооллож байгаа чоно л ялах болно."

Сүнсээ юугаар хооллох вэ гэдэг сонголт нь бидэнд байдаг. Та өөрийнхөө талаар ямар бодол санаатай байдаг вэ? Бодол санааныхаа амьдралтай бид өдөр бүр нүүр тулах ёстой бөгөөд санаа зовнилтойгоо хэрхэн нүүр тулах талаар бид маш болгоомжтой байх ёстой. Санаа зовнилоо Бурханд өгөн, бидний ойлголтоос хэтэрсэн үед ч Түүгээр өөрсдийн зүрх сэтгэл, оюун бодлоо хамгаалуулан амар тайвныг олж авахыг Бичээс бидэнд урамшуулдаг. 

Африкийн сургаалт үг:

Ирвэсийн арьс үнэхээр үзэсгэлэнтэй боловч зүрх сэтгэл нь тийм биш. ~ Балуба сургаалт үг

Уншихад үнэхээр цагийг тань үрсэн мэт санагдахгүйанхаарал татахуйц нийтлэлTийрфондын Хэмнэл сайт дээр бий бөгөөд бидний хэн бэ гэдэг маань өмсөж буй хувцастай маань нягт холбогдсон эсэх талаар биднээс асуусан байдаг.

Үйлдэл: 

Өөрсөддөө буй эд зүйлс, материаллаг зүйлсээс бид өөрсдийнхөө хэн болохыг тодорхойлох нь элбэг байдаг. Хамгийн дуртай хувцасны дэлгүүртээ оч, хувцас худалдан авахгүйгээр, зүгээр л хэрэгцээ тань юу болох талаар эргэцүүлэн бодох боломжийг гаргахын тулд дэлгүүр дотор нь алхаж үзээрэй. Магтаалын залбирлыг өргө, учир нь Бурхан таныг Өөрийнхөө зөвт байдлаар хувцасладаг. Тэр л агшинд тантай уулзахыг Түүнээс гуйн залбир тэгээд зөвхөн Бурханы авч ирэх зүйлсийг эрж хайхаар та явсан болохоо ойлгон дэлгүүрээс юу ч худалдан авалгүйгээр гарч яваарай. 

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Pursuing Peace

Tийрфонд дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүсийн дунд нэгдлийг тогтоох, энхтайвны идэвхтэй дуу хоолой болох, харилцаа холбоог сэргээхийн тулд Бурханы удирдамжийг эрэлхийлдэг. Энэ 7 өдрийн уншлагын төлөвлөгөө нь өөрийн бүхий л харилцаагаа сэргээх, амьдарч буй дэлхийнхээ төлөөх залбиралд зориулсан өдөр бүрийн үйлдлүүдийг агуулсан бөгөөд, Африкийн сургаалт үгсээр дамжуулан ирэх баялаг мэргэн ухааныг ашиглан Бурханы жинхэнэ амар тайвныг олж мэдэхэд бидэнд тусална.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Тийрфондод талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.tearfund.org/yv