Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 32 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 3: Эзэн минь, би бол сул дорой нэгэн.

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Матай 5:4 болон Филиппой 2:5-8-г унш.

Зүрх сэтгэлийг тань шалгахыг Эзэнээс гуй. Ямар гэм нүглээ та Түүний өмнө авч ирэх хэрэгтэй байна вэ? Таны махан биеийн яг юу нь даруу байдлын Сүнс дотор алхахаас таныг барьж байгааг та харж байна вэ?

ҮНЭН ДОТОР АЛХАХ
Гэм нүгэлдээ үнэнээсээ гашуудах нь ямар утгатай болох талаар бодож үз. Тэр таны гэм нүглийг хэрхэн хардагтай адилаар харах чадварыг танд өгөхийг Бурханаас гуй. Илчлэл 2-3-р бүлгүүдийг унш. Танд яг одоо унших цаг байхгүй байгаа бол, өнөөдөр хэсэг хугацааны дараа уншаарай. Эзэнээс зүрхийг тань шалгахыг гуйх нь чухал зүйл гэдгийг санаарай.

Бидний зүрх сэтгэл Эзэнээс өөр бусад зүйлсээс зуурах үед бид хамаагүй их айдастай болох шинжтэй болдог. Унших явцдаа, Бурханаас зүрх сэтгэлийг тань шалган улмаар анхны хайраа хаана алдсаныг, энэ дэлхийн юуг хайрлаж буйг тань, үл итгэл хаана байгааг эсвэл хуурамч сургаалуудад итгэсэн байдлыг тань илчлэн харуулахыг гуй. Түүнтэй санал нийлэх, гэмших, бас гэмийнхээ төлөө уучлалт гуйхад тань туслахад шаардлагатай Түүний нигүүлслийг Түүнээс гуй. Тэр бол таны уйлахыг сонсдог гэдгийг санан залбирлаараа Түүний нэрийг дууд.

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ
Өнөөдрийн гол эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, тунгаан бод, бас өдрийн туршид үүнийг залбирлаа болго.

Матай 5:3-5
Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно.
Ѳдѳр 31Ѳдѳр 33

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/