Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 31 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 3: Эзэн минь, би бол сул дорой нэгэн

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Матай 5:1-12-г унш.

Сүнсэндээ ядуу байх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна? Ядуу гэдэг үг нь үгээгүй ядуу амьдралтай, юу ч үгүй хүнийг илэрхийлэхээр хэрэглэгдсэн. Үнэндээ, Марк 12:42 дээрх хоёр жижиг зэс зоостой бэлэвсэн эмэгтэй нь Есүсийн энд дурдаж буй ядуу нэгнээс хамаагүй баян байх гэж би бодож байна.

ҮНЭН ДОТОР АЛХАХ
Эзэн рүү авч ирэх юу ч байхгүй, тэр ч бүү хэл хоёр жижиг зэс зоос ч байхгүй тийм ядуу нэгэн гэж өөрийгөө тооц. Таны авч ирвэл зохих зүйлс бол таны гэм нүгэл болон махан биеийн сул дорой байдал тань юм. Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм хэмээн Есүс хэлсэн (Maтай 5:3). Бидэнд юу ч байхгүй мэт бас бид юу ч биш мэт санах үед ч хүртэл Бурхан бидний хэрэгтэй бүх л зүйлс маань байж бас Тэрээр алдаршуулагдах чадвартай Нэгэн.

Матай 5:1-12-г дахин унш, тэгээд өөрийнхөө сул дорой байдал болон ядуурлаа ухаарахад мөн Түүнээс баяр хөөр олж авахад туслахыг Түүнээс гуй.

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ
Өнөөдрийн гол эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, тунгаан бод, бас өдрийн туршид үүнийг залбирлаа болго.

Матай 5:3-5
Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно.
Ѳдѳр 30Ѳдѳр 32

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/