Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 1 дахь өдөр

ТАНИЛЦУУЛГА
Чин зоригтой болохоор зургаан долоо хоногийн аялалд зүрх сэтгэлээ бэлтгэ! Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж Есүс хэлсэн. (Maрк 6:50). Энэ нь зүгээр л нэг Библиэс унших чимээгүй цаг биш, энэ нь үнэний дотор амьдрахыг туршин үзсэн арга замууд юм!

Бидний аялал нь:
ӨДРҮҮД 1-2: Танилцуулга
ӨДРҮҮД 3-42: Чин зоригтой байх айдас

1. Энэ хэсэг нь долоо хоног бүрийн (тус бүр долоо хоног) бүлэгт хуваагдах ба өдөр бүрт өгөгдсөн гарчигийн дагуух тодорхой сэдэвтэй. Зургаа ба долоо дахь өдрүүдэд бид долоо хоног бүрийн сургаал ба сэдвийг эргэн харж эргэцүүлэн бодох болно.
2. Өдөр бүр та ТҮҮНИЙ ҮГИЙН УС гэсэн хэсэг дэхь Библийн эшлэлүүдийг унших болно.
3. Тэгээд ҮНЭН ДОТОР АЛХАХ гэсэн хэсэг дэхь эшлэлийг амьдралдаа хэрэгжүүлэх болон эргэцүүлэн бодох хэсгээр бид таныг хөтлөх болно.
4. Өдөр бүр ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙН ХАНДЛАГА хэсгээр дуусах бөгөөд, тухайн долоо хоногийн төв эшлэлийг цээжилэх бас тунгаан бодох боломжийг олгох болно.

Энэхүү Библи судлалын туршид дараах эшлэлүүдийг уншиж, тэдгээрийг зүрх сэтгэл ба оюун санаандаа хадгал.
1 Иохан 4:18
Исаиа 54:4
Исаиа 62:4-5
Исаиа 61:10

Бүх зүрх, сэтгэл, оюун ухаан, ба хүч чадлаараа магтахад таньд туслахыг Түүнээс гуйхаар Эзэнтэй цагийг өнгөрүүлэх байдлаар өдөр бүрээ эхлэ. (Stuart Townend болон Keith Getty-гийн In Christ Alone-г таньд би санал болгож байна. iTunes эсвэл YouTube-ээс олж болно.) Бурхантай ганцаарчилан өнгөрүүлэх энэ цаг нь таньд онцгой ивээл байгаасай хэмээн би залбирч байна.

Магтаалын цагийн дараа, талархал ба магтаалын залбиралд цаг гарга. Тэгээд гэмийнхээ төлөө гэмшин уучлал хэрэгтэй болохоо хүлээн зөвшөөр. Дараагийн зургаан долоо хоногийн туршид таны дотор тарихыг хүсч буй Түүний үнэнийг хүлээн авахад зүрх сэтгэлийг тань нээлттэй байлгахыг Бурханаас гуйх замаар залбирлын цагаа дуусга. Айдас болон үл итгэлийг тань орлохуйц цоо шинэ итгэлийн бас чин зоригийн суурийг Бурхан таны дотор тавих болтугай. Түүний дуу хоолойг сонсох, Түүнийг харах, бас таниар хийлгэх гэж буй Түүний алхамуудыг хийхэд шаардагдах нигүүлслийг өгөхийг Түүнээс айхгүйгээр гуй.

Хөөрөн баяс! Эзэн шинэ зүйлийг хийх гэж байна! Таны зүрх сэтгэл Эзэний бүрэн дүүрнээр бялхах болтугай!
Өөрөөр тусгайлан заагаагүй л бол Бичээсийг English Standard Version Ариун Библиэс эш татсан болно. Зохиогчийн эрх© 2001 Good New Publishers-ийн салбар болох Crossway Bibles-д олгогдсон. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/