Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар
Долоо хоног 1: Салхи ба давалгаанууд
ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Матай 14:22-33-г унш.
Дагалдагчид завинд суун явахыг хүсээгүй. Есүс яагаад тэднийг түрүүлэн явуулж байгааг тэд ойлгоогүй. Тэгээд тэд шуурган дунд орсон байх үед Тэр хаана ч харагдахгүй байсан. Бурхан танд ямар нэгэн зүйл тохиолдохыг яагаад зөвшөөрсөн болохыг ойлгохгүй байсан үеэ эргэн сана.
ҮНЭН ДОТОР АЛХ
Есүс тэр чигээрээ Бурхан бөгөөд тэр чигээрээ хүн байсан юм чинь Тэрээр дагалдагчидаа шуурга руу бас маш хүнд нөхцөл байдал руу явуулж байгаагаа мэдэж л байсан байх. Та яг одоо шуурган дунд эсвэл маш хүнд асуудалд байна уу? Таны таних хүн ийм байдалд байна уу? Нөхцөл байдлын талаар таныг хамгийн ихээр алмайруулдаг зүйл нь юу вэ? Эзэн таныг шуурга руу чигээрээ явахыг зөвшөөрөөд зогсохгүй таныг шуурга руу илгээсэн байх боломжтой болох талаар та бодож үзэж байсан уу? Дуулал 40-р бүлгийг унших явцдаа Эзэн рүү бодол санаа болон мэдрэмжүүдээ авч ир.
ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ
Өнөөдрийн төв эшлэлийг чимээгүйхэн дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, түүнийг тунгаан бод, бас өдрийнхөө туршид үүнийг залбирлаа болго.
Матай 14:31-33
Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч—Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв? гэж хэлсэн. Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогссон. Мөн завин дээр байгсад Түүнд мөргөж—Та үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/