Матай 14:23-33

Матай 14:23-33 АБ2013

Хурсан олныг явуулсны дараа Тэр залбирахаар уул өөд ганцаараа явжээ. Орой болоход Тэр тэнд ганцаараа байв. Харин завь хэдийнээ эргээс олон бээр холдсон байв. Салхи өөдөөс нь байсан тул давалгаанд түрэгдэж байлаа. Шөнийн дөрөвдүгээр манааны үед Тэр нууран дээгүүр алхан тэднийг зүглэн ирж явав. Нууран дээгүүр алхаж яваа Түүнийг хараад, шавь нар нь сандарч —Энэ чинь хий үзэгдэл байна гээд, айснаасаа болж хашхиралдав. Харин тэр даруй Есүс тэдэнд хандан —Зоригтой бай. Би байна. Бүү ай гэж хэлэв. Петр Түүнд —Эзэн, хэрэв Та мөн юм бол усан дээгүүр алхаж, Тан дээр очихыг надад тушаагаач гэхэд Тэр —Ир гэлээ. Петр завинаасаа гарч, усан дээгүүр алхлан Есүс уруу явав. Харин Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Тэгээд —Эзэн, намайг авраач гэж орилоход нь Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч —Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв? гэлээ. Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогсжээ. Завин дээр байгсад Түүнд мөргөж —Та үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.

Матай 14:23-33 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна