Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 30 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 3: ЭЗЭН, БИ БОЛ СУЛ ДОРОЙ НЭГЭН

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Дуулал 103-г унш.

Дуулаач Бурханы хайрын талаар болон таны өөрийнхөө хэн болох ойлголтын талаар юу гэж хэлсэн бэ? Хэрэв та Эзэнийг хэрхэн дагахаа мэдэхгүй байгаа бол тайвшралыг хүлээн аваарай. Сул дорой болон чадваргүй байдал дотроо итгэлтэй байдлыг дахин олж аваарай! Сул дорой болон чадваргүй байдал дотроо та Есүсээс улам ихээр зуурах болно! Есүс хүний дүрээр төрснөө мэдэхийн зэрэгцээ Өөрийгөө хэн ч биш болгосон. Тэр Өөрийгөө даруу болгосон. Та ч мөн өөрийгөө даруу болго. Христийн үлгэр дуурайллыг дагаж бас Бурханаас Түүний нигүүлсэл ба тусламжийг гуй.

ҮНЭН ДОТОР АЛХАХ
Тусламж гуйхыг ч хүртэл оролцуулан Бурханаас нигүүлслийг үзүүлэхийг гуй. Тэгээд Түүнийг хэрхэн дагахыг харуулахыг Түүнээс гуй. Ихэнхдээ бид юу хийж байгаагаа мэдэж байгаа хэмээн бодох үедээ замаасаа хазайсан байдаг. Дуулал 103-р бүлгийг дахин унш. Бурханы талаар, Түүний зан чанар, Түүний зүрх сэтгэлийн талаар та юу сурсан бэ? Өнөөдөр танд зууран авахуйц Бурханы талаарх болон Түүний зан чанарын талаарх нэг зүйлийг сонгоод залбирлын цагтаа ашиглаарай.

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ
Өнөөдрийн гол эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, тунгаан бод, бас өдрийн туршид үүнийг залбирлаа болго.

Матай 5:3-5
Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно.
Ѳдѳр 29Ѳдѳр 31

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/