Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 34 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 3: Эзэн минь, би бол сул дорой нэгэн

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Матай 5:5; 2 Коринт 12:10; болон Галат 4:9-г унш.

Таныг хойш нь татдаг энэ дэлхийн үнэ цэнгүй зүйлс юу байна вэ? Хамгийн сайн зүйлсийг орлож буй ямар сайн зүйлс байна вэ?

ҮНЭН ДОТОР АЛХАХ
Мөнхийн зүйлсийг олж авахын тулд хаяхаас айж буй дэлхийн зүйлс тань юу байна вэ? Есүсийг бүрэн дагахын тулд эрсдэхээс айж буй зүйлс тань юу байна вэ? Эзэний таныг хаяасай гэж хүсэж буй гэр бүлийн уламжлал эсвэл сүмийн тань баримталдаг уламжлалууд юу байна вэ?

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ
Өнөөдрийн гол эшлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ түүнийг нууж, тунгаан бод, бас өдрийн туршид үүнийг залбирлаа болго.

Матай 5:3-5
Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно.
Ѳдѳр 33Ѳдѳр 35

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/