Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 37 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 3: ЭЗЭН, БИ БОЛ СУЛ ДОРОЙ НЭГЭН

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Колоссай 3-р бүлгийг унш.

Энэ долоо хоногийн туршид судалсан зүйлсээ тунгаан бод. Таны гэмийг илчлэн харуулахыг бас Тэрээр таны гэмийг хэрхэн хардагчлан танд харуулж өгөхийг Бурханаас үргэлжлүүлэн гуйсаар бай. Колоссай 3:5-10 дахь Паулын урамшууллыг сонсон дага. Түүний дурдалгүйгээр орхисон зүйл байна уу?

ТУСГАЛ
Зөв болохыг мэдсэн хэдий ч үйлдэхгүй байх нь гэм нүгэл. Та хийх ёстойгоо мэддэг боловч хийхгүй хэвээрээ л байгаа зүйл танд байвал эсвэл та хийж болохгүй гэдгээ мэдсээр байтлаа хийсээр л байгаа зүйл байвал өөрчлөлт хийхэд тань туслахыг Бурханаас гуй. Гэм нүглийнхээ төлөө гашуудан уйлахад бас зөвт байдлын хойноос өлсөж цангадаг байхад танд туслахыг Эзэнээс гуй. Зогс тэгээд гэмийнхээ төлөө гэмшиж гэмт замаасаа эргэ. Тэр танд Өөрийнхөө хүчийг өгөх болно. Энэ нь тийм ч амаргүй бас нэг шөнийн дотор болчихгүй хэдий ч энэ бол айдасгүй урагш алхахад зайлшгүй шаардлагатай зүйл мөн. Бид өөрсдийнхөө замаас эргэн Эзэн рүү алхах үед бид Эзэнийг, Түүний хүчийг олж харан мөн өөрсдийнхөө сул дорой байдлыг ухааран бас гэм нүглээ олж хардаг! Бид өөрсдийнхөө Аврагчийг бас Түүний хүч чадлыг олж харах мөн аюулгүй мэдрэмж олж авах боломжтой болдог. Бид тусламж хүлээн авсан хүмүүс!

Эзэн рүү хараагаа өргөн таны амин чухал хэрэгцээнд шаардлагатай нигүүлслийг Түүнээс гуй! Сайн мэдээний гайхамшигт нигүүлсэл болох тэр нигүүлслийн дотор амьдрахад туслахыг Түүнээс гуй! Тэрхүү нигүүлсэл рүү чиглэн алхахад тань Тэрээр туслах үед, та сайн мэдээний хүчийг харах бөгөөд айдсын хүч устаж үгүй болох болно!

Залбираад дуусга.

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГЭЭ ТӨВЛӨРҮҮЛ
Залбиралтайгаар тунгаан бод мөн Матай 5:3-5-г цээжээр хэлэхийг хичээ.

Матай 5:3-5
Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно.
Ѳдѳр 36Ѳдѳр 38

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/