Чин зоригтон: 6 долоо хоногийн аялал Загвар

Fearless: A Six-Week Journey

88-с 40 дахь өдөр

ДОЛОО ХОНОГ 3: ЭЗЭН МИНЬ, БИ БОЛ СУЛ ДОРОЙ НЭГЭН

ТҮҮНИЙ ҮГИЙН УС
Дуулал 103-р бүлгийг унш.

Энэ долоо хоногт үүнийг хоёрдох удаагаа унших үедээ, сурсан бүх зүйлээ тал талаас нь бодож үз. Эзэнээс туслахыг гуй. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун Дотор минь байгаа бүгд Түүний ариун нэрийг магтагтун! (Дуулал 103:1) хэмээн чин сэтгэлээсээ хэлэхүйц талархалтай зүрх сэтгэлийг танд өгөхийг Эзэнээс гуй.

ҮНЭН ДОТОР АЛХ
Түр зогсоод бод. Би үнэний дотор амьдарч байна уу? Би үнэн дотор алхаж байна уу? Үнэн миний Эзэн үү, эсвэл мэдрэмжүүд маань миний эзэн үү? Би өөрийн мэдрэмжүүддээ баригдсан, өөрийн ойлголтод түшиглэсэн байдалтай байх уу, эсвэл би Бурханд болон Түүний Үгэнд итгэх үү гэдгийг өөрөөсөө асуу. Хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонго (Иошуа 24:15).

Дараагийн хэдэн долоо хоногийн туршид гайхалтай ойлголтууд өгөхийг Эзэнээс гуй. Судалсан зүйлсээ таныг хэрхэн ашиглаасай гэж Тэр хүсэж байна вэ? Таны бодол санаа, үйлдэл, хариулт, эсвэл долоо хоногийн төлөвлөгөөнд тань юу өөрчлөгдөх хэрэгцээтэй байна вэ? Таныг зүрх сэтгэлдээ оруулаасай гэж Түүний хүсэж буй эшлэл байна уу? Та үүнийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж чадах вэ? Энэ бүхнээ залбирлаараа Эзэний өмнө авч ир.

ЗҮРХ СЭТГЭЛИЙН МЭЛМИЙГ ТӨВЛӨРҮҮЛ
Матай 5:3-5-г цээжээр хэл.

Матай 5:3-5
Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Гашуудагсад ерөөлтэй еэ! Тэд тайвшрал авах болно. Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно.
Ѳдѳр 39Ѳдѳр 41

Энэ төлөвлөгөөний тухай

Fearless: A Six-Week Journey

Таны хэрээс хэтэрсэн мэт санагдах бас итгэлийн амьдралаас тань хойш татах айдсыг хэрхэн давж гарах болон эрх чөлөөт, айдасгүй, үр нөлөө бүхий бас гэрчлэл болсон цоо шинэ амьдралаар хэрхэн амьдрахыг сурна! Завгүй ээж нар, өрх толгойлсон ээж нар мөн их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend Ministries болон зохиолч Лори Акер нарт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.thistlebend.org/lookingahead/