Жинхэнэ хайр гэж юу вэ?Загвар
Дүгнэлт
Өнгөрсөн хэдэн өдрийн турш бидний уншсан, судалсан бас нарийвчлан авч үзсэн бүхнийг дүгнэхэд, таны зүрх сэтгэл жинхэнэ хайрыг мэдрэхийг бас Эзэнийг чин зүрхнээсээ хайрлахыг хүсэж байна уу?! Бидэнд Эзэн хэрэгтэй. Жинхэнэ хайр гэж юу болохыг мөн биднээс салахгүй зууралдаж байдаг мэт санагдах гэмээ хэрхэн орхихыг ганцхан Тэр л бидэнд харуулж чадна. Өөрийгөө үгүйсгэн улмаар махан биеийнхээ хувьд үхэх нь насан туршийн зорилт мөн. Энэ нь бид ӨДӨР БҮР өөрсдийнхөө хүслийг орхин улмаар "итгэлээр алхах"-ыг хэлж байгаа юм. Үнэнийг зүрх сэтгэлдээ оруулах бас амьдралдаа хэрэгжүүлэхийг бид өдөр бүр хичээх хэрэгтэй. Махан биеийн, диаволын, энэ дэлхийн худлуудыг бид тайлан хаяж, Ариун Сүнсний хүч чадлаар дамжуулан Бурханы Үгийн үнэнийг өмсөх ёстой. Бид хэдий чинээ энэ дэлхийн ая тух ба арга замуудыг хаяна, төдий чинээгээр Христийн баяр хөөр болон оршихуйг эдлэх боломжтой болоод зогсохгүй Христээр цангах маань улам ихсэх болно. Бодол санаа болон зүрх сэтгэл маань шинэчлэгдэх замаар бид өөрчлөгдөх болно. Бид хуучин замаа орхин, Христийн ая тух ба арга замд наалдах ба жинхэнэ баяр хөөрийг мэдэрч, жинхэнэ хайрын үнэн таашаалыг авахыг хүсэх болно. Бид Түүний хайрыг өөр дотроо болон өөрөөрөө дамжуулан мэдэрч бас Вестминстерийн катехизмд тодорхойгоор дурдсан Бурханы бидэнд зориулсан зорилгыг биелүүлэх болно: Хүмүүний үндсэн зорилго юунд оршдог вэ? Хүмүүний үндсэн зорилго бол Бурханыг алдаршуулах болон Түүний оршихуйг мөнхөд таалах юм!
Хамтдаа залбиръя, "Та миний дуу хоолойг бас өршөөл эрсэн гуйлтыг минь сонсдог учраас Эзэн, би Танд хайртай. Надад өгсөн Ариун Сүнсээр дамжуулан Таны хайр миний зүрхэнд цутгагдсан. Баярлалаа, Эзэн минь!"
Үнэнийг зүрх сэтгэлдээ оруулах:
Та өнөөдрөөс зүрх сэтгэлдээ оруулах ямар нэг эшлэлийг сонгоорой.
ӨӨРИЙГӨӨ үгүйсгэх:
Өнөөдрийн бичсэн эшлэлээр дамжуулан таны амьдрал дахь ямар гэм тань илчлэгдсэн бэ?
Үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх:
Бурханд захирагдахын тулд та өөрийнхөө бодол, зан ааш эсвэл хандлагадаа яг ямар өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна вэ?

Энэ төлөвлөгөөний тухай
Хүн бүр хайр гэж юу болохыг мэдэхийг хүсдэг. Гэвч цөөхөн хүн л Библид хайрын тухай юу гэж бичсэнийг хардаг. Хайр бол Бичээсийн гол сэдвүүдийн нэг бөгөөд Христитгэлт амьдралын хамгийн чухал хүч мөн. Thistlebend Ministries-ийн энэхүү төлөвлөгөө нь Библи дээрх хайрын утга учрыг судалж, Бурханыг болон бусдыг хэрхэн илүү сайн хайрлах тухай өгүүлдэг.
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.thistlebend.org