Жинхэнэ хайр гэж юу вэ?Загвар
Бидний цор ганц хүсэл бол жинхэнэ хайр.
Хэрэв бидний цор ганц хүсэл нь зөвхөн Христийг хайрлах юм бол, бид Түүний хажуугаас холдолгүй Түүнийг дагах ёстой. Түүнийг дагахын тулд, бид загалмайгаа үүрч бас Түүний амьдралаар амьдрахын тулд өөрийнхийгөө орхих ёстой. Бид өөрийгөө, өөрсдийнхөө замыг, өөрсдийнхөө хүслийг, дээдэлдэг зүйлээ үгүйсгэх ёстой. Энэ нь зөвхөн өөрийгөө хайрлах хайраа үгүйсгэх замаар, Христийг хайрлах хайр бидний дотор нутаглан орших болно. Бид Түүн рүү харцаа сунгах ёстой, өөр хэн рүү ч биш, өөр юу руу ч биш, харин амар тайвныг, хүлээн зөвшөөрлийг, зөвтгөлийг, зүг чигийг, мөн үнэ цэнг хайх ёстой. Бид Түүн дотор л бүх баяр хөөрөө олох ёстой. Тэр бидний хамгийн агуу шагнал байх хэрэгтэй. Найдан хүлээж байсан тусламж минь Түүн дотор л байгаад бид итгэлтэй байх ёстой. Бид өөрсдийнхөө зөвт байдалд бус харин Эзэнд найдах ёстой. Бид өөрсдөдөө найдаж огт болохгүй. Үнэн хэрэгтээ, бид өөрсдийгөө хэр хол орхино тэр чинээгээрээ Христтэй улам ихээр нүүр тулах болно.
Өөрийгөө үгүйсгэх нь тийм ч амар биш. Энэ нь бид өөрсдийнхөө арга зам, ойлголтууд, хүсэл, тэмүүлэл, айдаг зүйлс, өөртөө итгэдэггүй зүйлс, асуудлууд, санаа зовнил, өөртөө байлгах ёстой зүйлс г.м.-ээ ардаа орхих ёстой гэсэн үг. Энэ дэлхийн ая тух ба арга замуудаас хэдий чинээ сална, Христийн ая тух ба арга замуудыг нээхэд төдий чинээгээр бид ойртох болно. Христ дотор бид баярлахын хэрээр, Түүнд үйлчлэх бас Түүний төлөө зовлон эдлэх хүсэл маань ихсэж, улмаар Түүнээс холдогдох аюул багасах болно. ЭЗЭНий баяр баясгалан бол бидний хүч чадал юм.
Хэрэв бид Түүгээр бас Түүний хайраар дүүргэгдсэн байхыг хүсэж байгаа бол шуурга ямар хүчтэй байгаагаас, сатааруулах зүйлс ямар их байгаагаас эсвэл бидний зүг ирэх сорилт ямар хүчтэй байгаагаас үл хамааран өдрийнхөө туршид Түүний зүрх сэтгэлтэй өөрсдийнхийгөө нягт холбосон амьдралаар амьдрах ёстой.
Маргааш бид үүнийг өдөр бүрийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх тухай суралцах болно.
Үнэнийг зүрх сэтгэлдээ оруулах: Оюун бодлоо шинэчлэх бас зүрх сэтгэлийг тань өөрчлөх хүчтэй, зүрх сэтгэлдээ оруулах хэрэгтэй тийм эшлэлийг сонго.
Махан биеийнхээ хувьд үхэх: Таны бичсэн эшлэлийн дагуу таны амьдрал дахь яг ямар гэм илчлэгдсэн бэ? Хуучин хүнээ тайлах талаар Паул бидэнд маш тодорхой хэлсэн.
Үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх: Шинэ хүнээ өмс--Христ. Түүнд захирагдах болон Түүний үнэнийг бодол санаа ба зүрх сэтгэлдээ оруулахын тулд яг тодорхой ямар өөрчлөлтүүдийг та бодол санаа, хандлага эсвэл зан араншиндаа хийх хэрэгтэй байна вэ?

Энэ төлөвлөгөөний тухай
Хүн бүр хайр гэж юу болохыг мэдэхийг хүсдэг. Гэвч цөөхөн хүн л Библид хайрын тухай юу гэж бичсэнийг хардаг. Хайр бол Бичээсийн гол сэдвүүдийн нэг бөгөөд Христитгэлт амьдралын хамгийн чухал хүч мөн. Thistlebend Ministries-ийн энэхүү төлөвлөгөө нь Библи дээрх хайрын утга учрыг судалж, Бурханыг болон бусдыг хэрхэн илүү сайн хайрлах тухай өгүүлдэг.
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.thistlebend.org