Жинхэнэ хайр гэж юу вэ?Загвар

What Is True Love?

12-с 7 дахь өдөр

Өөрийгөө хайрлах нь жинхэнэ хайранд саад болох ёсгүй

Өөрийгөө хайрлах нь жинхэнэ хайранд саад болоод зогсохгүй, үгүй хийдэг.

Өөрөө гэдэг нь юунд татагддаг вэ? ӨӨРТӨӨ. Айдас. Итгэлгүй байх. Эргэлзээ. Зөрчилдсөн бодлууд. Зөрчилдсөн мэдрэмжүүд. Бурханлаг бус өөртөө төвлөрсөн хүсэл ба тэмүүллүүд. Уур. Сэтгэлийн шарх... гүн шарх. Салдаггүй сэтгэл хөдлөлүүд ба дурсамжууд. Худлууд. Амжилт. Нэр төр. Аз. Сүр хүчинд тэмүүлэх. Жинхэнэ хайрыг мэдэрч чаддаггүйн ихэнх үндэс суурь нь Бурхан руу бас бусдыг голчилсон гадагшаа хандлагатай байхын оронд өөрсдөдөө хандсан дотогшоо хандлагатай байдагт оршдог.

Тэгвэл таны голчилдог зүйл юү вэ? Та цаг зав, мөнгө, нөөц бололцоо, авьяас, нөлөөллөө юунд зарцуулдаг вэ? Өдрийн турш бодол санаа тань хаашаа явдаг эсвэл сэтгэл зүрх тань хаана тогтдог вэ? Таны амнаас ямар үгс гардаг вэ? Өөрөөр хэлбэл, та юуны тухай эсвэл хэнтэй ярьдаг вэ? Та өөртөө голчлон анхаардаг уу?

Бид амьдралаа Христ дээр суурилуулсан хэдий ч, тэр суурин дээр өөр дээрээ төвлөрсөн хэврэг бас чанаргүй барилгыг барьж байгаагаа олж мэдэх болох юм. Гэвч царцаанд идэгдсэн тэр он жилүүдийг Бурхан эргүүлэн авч сэргээж, бас муу ёрын сүнсний ашиглахыг хүсэж байсан тэр хорон мууг авч, сайн сайхны төлөө ашиглах чадвартай. Тэрээр бидний гэм нүгэлт, амиа хичээсэн байдлыг хүртэл ашиглан Өөрийнхөө хайр, уучлал, ба нигүүлслийг улам ихээр илчлэх чадвартай.

Энэ талаар эргэцүүлэн бодоход хэсэг хугацааг зарцуулсны дараа энэ залбирлыг залбираарай:

"Дотор минь юу байгааг харахаар зүрхний минь нүдийг нээж өгөөч, Эзэн. Тэнд хайр байна уу? Тэнд сэтгэлийн шарх байна уу? Бардам зан уу? Уур уу? Амиа хичээсэн байдал уу? Таны хайрыг мэдрэхэд ба Таны хайр дотор амьдрахад надад юу саад болж байна вэ? Уруулаараа бас амьдралаараа сайн мэдээний жинхэнэ хайрын дотор амьдардаг ба номлодог тийм амьдралаар амьдрахаар жинхэнэ хайрыг мэдрэхийг би хүсэж байна. Паулын хэлсэнчлэн, хайргүйгээр бид юу ч биш. Өршөөлөө над дээр буулгаач. Есүсийн нэрээр залбиран гуйлаа, Амен."

Үнэнийг зүрх сэтгэлдээ оруулах: Бодлыг тань шинэчлэх бас зүрх сэтгэлийг тань өөрчлөх эшлэлийг сонгон авч, зүрх сэтгэлдээ оруул.

Өөрийнхөө хувьд үхэх: Таны бичсэн эшлэл таны амьдрал дахь яг ямар гэм рүү хандсан байна вэ? Хуучин хүнээ та нар тайл гэж Паул бидэнд маш тодорхой хэлсэн.

Үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх: Христ--болох шинэ хүнээ өмс. Түүнд захирагдах ба Түүний үнэнийг оюун бодол бас зүрхэндээ оруулахын тулд бодол санаандаа, хандлагадаа эсвэл зан араншиндаа яг ямар тохиргоог та хийх хэрэгтэй байна вэ?
Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

What Is True Love?

Хүн бүр хайр гэж юу болохыг мэдэхийг хүсдэг. Гэвч цөөхөн хүн л Библид хайрын тухай юу гэж бичсэнийг хардаг. Хайр бол Бичээсийн гол сэдвүүдийн нэг бөгөөд Христитгэлт амьдралын хамгийн чухал хүч мөн. Thistlebend Ministries-ийн энэхүү төлөвлөгөө нь Библи дээрх хайрын утга учрыг судалж, Бурханыг болон бусдыг хэрхэн илүү сайн хайрлах тухай өгүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.thistlebend.org