Жинхэнэ хайр гэж юу вэ?Загвар

What Is True Love?

12-с 11 дахь өдөр

Жинхэнэ хайрын үр дүн юу вэ? Б А Я Р Х Ө Ө Р

Ямар ч үед бидний дотор орших гэмээс болж сэтгэл маань өвдөж бас сул дорой байдлаас болж бидний зүрх шаналдаг. Жон Оуэн өөрийгөө ус шиг сул дорой мэт санаснаа хэлсэн байдаг. Зарим өдөр бусдаасаа хэцүү байх тохиолдол бий. Салхины чиг өөрчлөгдөхөд бидний амьдрал дахь шуурга ширүүсэх буюу намдах үе бий. Муу ёрын сүнс биднийг буруутгадаг. Бидний найдвар хаана байна вэ? Христэд! Зовлон зүдүүр сараар, жилээр, тэр бүү хэл хэдэн арван жилээр эргэлдэх үед хайр хаана байсан юм бол? Бидний найдвар хаана байна вэ? Христэд! Бидний Бурханд дуулгавартай байх байдал маань соригдсон. Бидний дуулгавартай байдал хаана байдаг вэ? Христэд байдаг! Зовлон зүдүүрийн шаналлын үед маш олон бодлууд ба мэдрэмжүүд бидний толгойд бас зүрх сэтгэлд хүчтэйгээр цохилт өгч, хямруулж бас хазайлгадаг. Бидний эрч хүч, хүч чадал, залуу насны хүсэл тэмүүлэл маань хаана байдаг вэ? Христэд!

ЕСҮС бол таны бүхий л зүйл, танд байгаа бүхэн тань. Түүний Үгнээс зууран авч, та юу гэж бодож байгаад биш, бусад хүмүүс юу гэж хэлж байгаад биш эсвэл танд ямар санагдаж байгаад биш Түүний юу гэж хэлж буйд л итгэ. Тэр бол үндсэн, суурь, гол, бүх зүйл, бусдаас илүү, БҮХИЙ Л ЗҮЙЛ тань мөн. Христ! Би болон тантай адил үнэ цэнгүй дуулгаваргүй гэм нүгэлтнүүдийн төлөө л Түүний амьдрал, үхэл ба дахин амилалт зориулагдсан. Тэрээр Өөрийн байр суурь болон Өөрийн титмээсээ татгалзан улмаар Өөрийнхөө амийг золиосолсон. Христийн төлөө бас бусдын төлөө махан биеэ үгүйсгэсэн тэр л адилхан золиосыг гаргахаар бид дуудагдсан.

Дуулгавартай байдал. Бурханы Үгийг дуулгавартайгаар дага, бас бодол, үг мөн үйлсийнхээ хувьд Түүнд найд. Христ болон Түүний хайраас зуур. Мэдрэмжүүд болон хуучин үл ойшоосон бодлуудаа тайлан хаяж, итгэл, Бурханы Үг бол үнэн гэдэгт итгэх итгэлийг өмс.

Жинхэнэ хайрын эх үүсвэрийг бид хэрхэн дагах бас биднээр болон амьдралаараа Түүний хайрыг бялхаах боломжийг хэрхэн Түүнд олгох вэ? Бид Түүнтэй хамт байсан хэвээр байх, Түүний Ариун Сүнстэй хамт алхсан, бас өөрсдийнхөө биш харин Түүний хүсэл тэмүүллийг дагахыг хэрхэн сурах вэ?

Нэгдүгээрт, Түүний хайрын далбаан доороос бид өөрсдийгөө гарсан эсэхээ харах хэрэгтэй. "Би тод харж чадаж байна уу? Эзэн, Тантай би хамт алхаж байна уу?" гэдгийг асуу. Өдрийн турш бидэнд туслах энэхүү залбирлаар залбирч болно: "Таны хайранд итгэх, үүн дотор алхахад надад туслаач! Эзэн, би Таныг хайрлахыг хүсэж байна. Таныг өөрийнхөө бүх л зүрх, сэтгэл, оюун бодол, хүч чадлаараа хайрлахад бас бусдыг хайрлахад надад туслаач."

Таны залуу нас бүргэд мэт шинэчлэгдсэн! Эдгээрээс та Эзэний доторх баяр хөөр ба хүч чадлыг олох болно!
Ѳдѳр 10Ѳдѳр 12

Энэ төлөвлөгөөний тухай

What Is True Love?

Хүн бүр хайр гэж юу болохыг мэдэхийг хүсдэг. Гэвч цөөхөн хүн л Библид хайрын тухай юу гэж бичсэнийг хардаг. Хайр бол Бичээсийн гол сэдвүүдийн нэг бөгөөд Христитгэлт амьдралын хамгийн чухал хүч мөн. Thistlebend Ministries-ийн энэхүү төлөвлөгөө нь Библи дээрх хайрын утга учрыг судалж, Бурханыг болон бусдыг хэрхэн илүү сайн хайрлах тухай өгүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.thistlebend.org

Холбоотой төлөвлөгөө унших