Жинхэнэ хайр гэж юу вэ?Загвар
Хайрыг эсэргүүцэх
Хэрэв Христ Өөрөө хайр бас Христийн адил хайрлах нь бидний зорилго юм бол, мөн энэ зорилгыг эсэргүүцэх гэсэн ойлголт байж таарна. Хэрэв Бурхан бол хайр юм бол, бидний дайсан болох Сатан хөндлөн эсэргүүцэх байрлалд оршдог. Амьдрал хүнд хэцүү төдийгүй, энэ нь тулаан юм. Зөв замаар явах ба аюулгүй байхад нь хоньдод хоньчин хэрэгтэй байдгийн адилаар, төөрч алга болохгүй, энэ дэлхийд татагдахгүй, замаа алдахгүй эсвэл муу ёрын сүнсэнд хууртагдахгүй байхын тулд бид Эзэн Бурханаа маш ойрхноор дагах хэрэгтэй.
Бид өөрсдийгөө хэрхэн хэврэг бүтсэнийг мэддэг бөгөөд Пуритантай хамт, "Өө, Эзэн, би бол тоос шороо юм... Би бол үнэ цэнтэй ховор объект биш, харин юу ч үгүй бас юу ч биш нэгэн... Би муу ёрын сүнс гэдэг нь үнэхээр оршдог, гэм нүглийн зовлонт байдал, бүтээл ямар бардам болохыг мэдсэн.(Алсын харааны хөндий дэх “Юу ч биш хүн”-ээс ).
Хэрэв Бурхан Өөрөө хайр мөн бас бид Христийг Аврагч Эзэнээ хэмээн итгэсэн юм бол, бид хайрлагдсан болохоо мэддэг. Мөн бид хайрыг эсэргүүцдэг харанхуйн хаанчлалаас аврагдсан гэдгээ бас энэхүү жинхэнэ хайрын хаанчлалд өөрсдийгөө орсон гэдгээ мэддэг. Одоо бид энэ хайр дотор хэрхэн алхахыг мэдэхийг хүсэж байна. Үүнийг бид хэрхэн хийх вэ? Сайн мэдээнд хараагаа тусган бас сайн мэдээнээс хүчээ сэлбэх замаар:
-сайн мэдээ бол жинхэнэ хайрын үндэс суурь
-сайн мэдээ хайрыг үзүүлдэг
-сайн мэдээ бол хайрыг тодорхойлдог
-сайн мэдээ бидэнд хайр дотор хариу үйлдэх боломжийг олгодог
Түүнийг дагахад, Түүний хайр дотор алхахад, Түүнийг хайрлахад, мөн Түүний хайрыг түгээхэд бидэнд туслаач гэж бид өдөр бүр Эзэнээс гуйх хэрэгтэй.
Үнэнийг зүрх сэтгэлдээ оруулах: Оюун бодлоо шинэчлэх бас зүрх сэтгэлийг тань өөрчлөх хүчтэй, зүрх сэтгэлдээ оруулах хэрэгтэй тийм эшлэлийг сонго.
Махан биеийнхээ хувьд үхэх: Таны бичсэн эшлэлийн дагуу таны амьдрал дахь яг ямар гэм илчлэгдсэн бэ? Хуучин хүнээ тайлах талаар Паул бидэнд маш тодорхой хэлсэн.
Үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх: Шинэ хүнээ өмс--Христ. Түүнд захирагдах болон Түүний үнэнийг бодол санаа ба зүрх сэтгэлдээ оруулахын тулд яг тодорхой ямар өөрчлөлтүүдийг та бодол санаа, хандлага эсвэл зан араншиндаа хийх хэрэгтэй байна вэ?

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүн бүр хайр гэж юу болохыг мэдэхийг хүсдэг. Гэвч цөөхөн хүн л Библид хайрын тухай юу гэж бичсэнийг хардаг. Хайр бол Бичээсийн гол сэдвүүдийн нэг бөгөөд Христитгэлт амьдралын хамгийн чухал хүч мөн. Thistlebend Ministries-ийн энэхүү төлөвлөгөө нь Библи дээрх хайрын утга учрыг судалж, Бурханыг болон бусдыг хэрхэн илүү сайн хайрлах тухай өгүүлдэг.
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.thistlebend.org