Жинхэнэ хайр гэж юу вэ?Загвар
Хайр ээдрээтэй болох үед
Хайр бол хамгийн агуу нь гэж Гэгээн Августинтай санал нийлэн бид хэлж чадна. Гэвч Августинтай нэгэн адил, Бурханы бидэнд өгсөн сайн сайхан зүйлс ээдрээтэй болдгийг бас хэлэх хэрэгтэй, энэ бол муу ёрын сүнсний тодорхойлолт мөн. Тэгэхээр хайр хүртэл ээдрээтэй болж улмаар өөр дээрээ хэт төвлөрөх явдал байдаг. Төрөхөөсөө л гэмт бид өөртөө хэт анхаарсан байсан ба өөртөө анхаарсан ертөнцөд амьдарч байгаа. Өөртөө хэт их төвлөрсөн байх үедээ бид Түүний хайрыг мэдэрч чадалгүй өнгөрдөг.
Айдас, эсвэл бардам зан, эсвэл итгэлгүй байдлаасаа болж яг өмнөө байгаа зүйлийг харалгүй өнгөрөхийг бид хүсэхгүй. Тойрон эргэлдсэн амьдралаар амьдарсны эцэст харалгүй өнгөрсөн зүйлсээ олж мэдэх тийм амьдралаар амьдрахыг бид хүсэхгүй.
Олон зуун жилийн туршид олон янзаар өөрчлөгдсөөр ирсэн цэцэн үг бидэнд тийм ч ач холбогдолгүй мэт санагдах зүйлсийг хайхралгүй өнгөрөөх нь ноцтой бөгөөд урьдчилан тооцоолоогүй үр дагаварт хүргэж болзошгүйг зөөлнөөр анхааруулдаг.
Нэгхэн хумсыг хүсэхдээ, гутлаа алдах,
Гутлыг хүсэхдээ, морио алдах,
Морийг хүсэхдээ, унасан эзнийг нь алдах,
Унасан эзнийг хүсэхдээ, зурвасыг нь алдах,
Зурвасыг хүсэхдээ, тулаанд ялагдах,
Тулаанд ялахыг хүсэхдээ, дайнд ялагдах,
Дайнд ялахыг хүсэхдээ, хаант улсаа алдах,
Нэгхэн хумсыг хүссэнээс, дэлхийг алдсан.
Магадгүй бид аврагдаж диваажинд очоод Түүний бэлтгэсэн тэр хайрыг энэ дэлхий дээр байхдаа бүрнээр нь мэдэрч чадаагүйгээ олж мэдэх болно. Эми Кармайкл ийнхүү хэлсэн байдаг: "Норвикийн Жулиан [1300-аад оны үед] ингэж бичсэн: 'Түүний тайвшрууллыг бид аль болох их бас хүчтэйгээр хүлээж авах нь Бурханы хүсэл, мөн биднийг асуудлуудаа хөнгөнөөр авч үзэн, юу ч биш гэж үзэх нь Түүний хүсэл. Тийм ээ, учир нь "өглөөд баярын хашхираан ирдэг."'”
Самуел Рутерфорд 300 жилийн дараа ингэж бичсэн байдаг, "Христийн хайрыг би үнэхээр ойлгож баршгүй. Түүний надад бэлтгэсэн зүйлийг мэдсэн бол, би аймхай нэгэн байхгүй байх байсан."
Танд эдгээр эртний гэгээнтнүүдтэй нэгэн адил мэдрэмж төрж байсан уу? Үнэ цэнгүй, хайрлагдах нэгэн биш, эсвэл хүлээн зөвшөөрөгдөөгүй нэгэн мэтээр өөрийгөө бодсоны улмаас энэ хайрыг бүхлээр нь хүлээн авахад бидэнд хэцүү байдаг. Сүнснийхээ хувьд зорилгоо алдсан мэт санагдах үе бидэнд гардаг. Гэвч энэ зорилгоо бид алдвал одоо бас ирээдүйд маань Түүний бэлдсэн маш олон ерөөл болон боломжуудыг бид алдах болно.

Энэ төлөвлөгөөний тухай
Хүн бүр хайр гэж юу болохыг мэдэхийг хүсдэг. Гэвч цөөхөн хүн л Библид хайрын тухай юу гэж бичсэнийг хардаг. Хайр бол Бичээсийн гол сэдвүүдийн нэг бөгөөд Христитгэлт амьдралын хамгийн чухал хүч мөн. Thistlebend Ministries-ийн энэхүү төлөвлөгөө нь Библи дээрх хайрын утга учрыг судалж, Бурханыг болон бусдыг хэрхэн илүү сайн хайрлах тухай өгүүлдэг.
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thistlebend-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.thistlebend.org