BibleProject | Урвуу Хаанчлал / 1-р хэсэг - ЛукЗагвар
Есүсийн урвуу Хаанчлалын тухай уншаад “нөгөө хацраа сайн дураараа алгадуулдаг хаан” хэр хүчирхэг байх бол гэж эргэлзэх байх. Есүсийн нигүүлсэл сул тал биш. Цааш нь уншвал Хаан Есүс үхсэн хүнийг ч амилуулах хүчтэй гэдгийг бид харах болно.
Есүс энэ бүх гайхамшгийг Бурханы хүчээр үйлдсэнийг харсан, сонссон бүхэн мэдэж байв. Харин шоронд хоригдож байсан Баптисч Иохан тэр бүгдийн тухай мэдээгүй. Тэгээд тэр Есүс үнэхээр өөрийнх нь бодож байсан нэгэн мөн үү гэж асуулгав. Хариуд нь Есүс эш үзүүлэгч Исаиагийн үгээс эш татан "ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна" гэж хэлүүлэв. Энэ үг Мессиа ирсэн гэдгийг илэрхийлж байгааг Иохан мэднэ. Гэхдээ Исаиагийн бичвэрт энэ эшлэлийн дараа Мессиа "хоригдсоныг чөлөөлнө" гэсэн атал яагаад Иохан шоронд хоригдсон хэвээр байдаг билээ? Есүс түүнийг мартлаа гэж үү? Есүс Иоханы байдлыг мэдээд "надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй" гэсэн амлалтыг өгөв.
Гэвч олон хүн тэр дундаа шашны удирдагчид энэхүү ерөөлөөс татгалзаж, Есүсээс болж бүдэрдэг. Амьдралаа сүйрүүлсэн бүтэлгүй хүмүүст Есүс яагаад өгөөмөр хандаад байгааг тэд ойлгосонгүй. Хэн нэгэн бусниулсан амьдралаа Есүст өргөвөл Тэр яахаа сайн мэднэ. Жишээ нь нэгэн эмэгтэй өөрийгөө даруусган талархлын нулимсаараа Есүсийн хөлийг угаахад Есүс тэр бүсгүйн амьдралыг бүхэлд нь өршөөл уучлалаараа угаадаг. Түүнийг зорин ирсэн бүгдийн төлөө Тэр ийнхүү үйлдэхэд хэзээд бэлэн.
Урвуу Хаанчлал бол агуу өөрчлөлт. Алдаа дутагдлаасаа болж Хаанд ойртох эрхгүй болно гэж бид боддог бол Есүс бусад хаадаас огт өөр. Тэр бол нигүүлсэнгүй, хүрэхэд ойр, түүний хайраас үхэл ч, шорон ч бидний салгаж чадахгүй.
Уншаад, Эргэцүүлээд, Хариулна уу:
•Есүс бяцхан охин, хүү хоёрыг амилуулах үед та өөрийгөө тэнд байна гэж төсөөлөөрэй. Та юу мэдрэх байсан бол? Та яах байсан бол?
•Бурхан таныг мартаж, сайн сайхан зүйл юу ч өгөхгүй байгаамэт санагдаж байсан уу? Бурханаас сайн сайхныг хүртээгүй ч үүнд бүдрээгүй хүмүүсийн төлөө Есүс ажилласаар байгаа, ивээл ерөөлөө өгөх болно гэж хэлсэн. Та энэ үгийг нь юу гэж бодож байна вэ?
•Есүсийн хөлийг угаасан эмэгтэй түүнд хайраа харуулахаас айгаагүй. Та түүнтэй адил хэн нэгнийг мэдэх үү? Тэд Есүст хайраа хэрхэн харуулдаг вэ?
•Есүсийг хайрлах бидний хайр хүлээж авсан гэж боддог уучлалын хэмжээнээс шууд хамаардаг. Та Есүсээс өөрийн бүх гэм нүглийг уучлахыг гуйсан уу? Тийм бол, Есүс таныг хэр их уучилсан талаар нухацтай бодож үзээрэй. Өнөөдөр Есүст хайраа харуулах ямар арга байж болох вэ?
•Уншиж, эргэцүүлснийхээ дараа чин сэтгэлээсээ залбираарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Урвуу Хаанчлал 1-р Хэсэг бол Лук номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Уншигчид маань Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг нь шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.
More
Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.