Хаанчлалын ЗамЗагвар
![The Way of the Kingdom](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F26410%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Хавчлагад Амар амгалан, Зовлон дунд айдасгүй байхуй
Бурханы дуудлагын дагуу амьдарч байгаа бүх итгэгчид ямар нэгэн байдлаар хавчлага ба эсэргүүцэлтэй тулгардаг. Энэ нь огтхон ч шинэ зүйл биш юм. Анхны чуулганаас хойш Христ итгэлийг хавчих хавчлага байсаар ирсэн. Бидний дэлхий дээр туулж байгаа зүйлс нь Бурханы Хаанчлал тэлж буйн шинж тэмдэг юм. Бурханд эдгээр нь тийм ч шинэлэг зүйл биш юм. Есүс энэ зүйл Өөрт нь тохиолдоно гэж мэдэж байсан төдийгүй бид ч гэсэн энэ ертөнцөд зовлонтой байхыг Тэр мэдэж байсан учраас бидний дээр Өөрийн Сүнсийг цутгаснаар, бид ийм цаг үед хэрэгтэй тусламжийг Түүнээс авах боломжтой болсон юм.
Үүнээс улбаалан зовлон, хавчлага ирэх үү, үгүй юу гэж асуух хэрэггүй. Энэ нь ирнэ. Бидний асуулт бол ийм үе ирэхэд бид хэрхэх ёстой вэ. Бид урцанд нуугдах уу, эсвэл элсэнд толгойгоо булах уу, аль эсвэл ямар нэг арга замаар энэ амьдралаас зугтан одох уу? Бид өөрсдийгөө хамгаалж, өшөө авалтаа төлөвлөж, манайхан эсвэл тэднийхэн гэсэн бодол хандлагатай амьдрах уу? Үгүй. Энэ бол Бурханы Хаанчлалын арга зам биш.
Бид Христийн дотор, Христ болох Энхийн Жонон, Ариун Сүнсний бэлгээр дамжуулан бидний дотор оршдог. Дэлхий дагжин чичирч байх үед Есүс дээр бат үндэслэж суурилсан, хөдөлшгүй, гуйвшгүй, Христийн амар амгалан нь бидэнд Бурханаар өгөгдсөн эрх мэдлээр алхах боломжийг олгодог. Бидний мөнх амь хамгаалагдсан, эрх мэдэл маань баттай гэдгийг мэддэг учраас бид үүнийг хийж чадна. Бурхан бидний талд байна. Христийн амар амгалан нь бидний эргэн тойрон дахь хавчлагаас ч илүү хүчтэй юм.
Христийн дагалдагчдын хувьд бид Хаанчлалын төлөө амиа зориулахаар дуудагдсан хүмүүс. Бид төлөөсийг төлөхөд бэлэн байх хэрэгтэй. Өөрийгөө хамгаалах гэсэн хүмүүний хүсэл нь ёс суртахууны үнэ цэнээ болон шударга зан чанараа гээх шийдвэр гаргахад хүргэдэг. Тэд зөв гэж мэддэг атлаа хийдэггүй, эсвэл энгийн нөхцөл байдалд хэзээ ч хийхээргүй зүйлийг хийхэд хүргэдэг.
Гэм нүгэл уучлагдсан. Үхэл залгигдсан. Сатан доош шидэгдсэн. Ариун Сүнс асгагдсан. Бурханы Хаанчлал тэлсээр байна. Есүс ялалт байгуулсан, мөнх амыг амласан, Өөрийн амар тайвныг дамжуулж өгсөн, дуудлага болон захирамжийг өгсөн. Тэгвэл бид зовлон зүдүүр, хавчлагатай нүүр тулсан ч, айдасгүй байж чадах уу?
Энэ төлөвлөгөөний тухай
![The Way of the Kingdom](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F26410%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Бурхан Чуулганаа сэргээж байгаа бөгөөд бид том зургаар нь харах хэрэгтэй. Хэцүү үе ирэхэд бид бууж өгөх уруу татлагад унаж болох юм. Гэсэн хэдий ч тийм цаг хараахан ирээгүй байна. Бид цаг үеэ хэрхэн мэдэж сурах, мөн Бурханы Хаанчлалыг хэрхэн бат зогсоон, урагшлуулах стратегийг олж авахад бидэнтэй нэгдээрэй.
More