Хаанчлалын ЗамЗагвар

The Way of the Kingdom

5-с 2 дахь өдөр

Сонсох чихтэй байхуй

Израилийн ард түмэнд Судар, түүх болон өв уламжлалыг өвлүүлэх гол арга барил нь аман яриа байв. Бурхан олон янзаар, олон удаа эш үзүүлэгчдээр дамжуулан ярьсан. Хүмүүс Өөрийнх нь дуу хоолойг сонсож, амнаас нь гарах үг бүрээр амьдрахыг Бурхан хүсэж байдаг. Сонсох чихтэй байх нь Есүсийн үед онцгой чухал байсан.

Түүнийг ярих үед сонсож, ойлгох цаг болжээ. Сонсох нь итгэл болон үнэнч байдалтай холбоотой гэдгийг Библи хэлдэг. Сонсох чих гэдэг нь сонсогчдод илчлэх гэж буй зүйлд нээлттэй зүрх сэтгэлтэй ба оюун ухаантай байхыг уриалдаг хэлц үг юм. Өөрөөр хэлбэл, “Сонсох чихтэй нь сонсогтун” гэдэг нь “Сэргэг байж, анхаарлаа хандуулагтун” гэдэгтэй адил утгатай юм. Зөвхөн сүнслэг мэдрэмжээр л сүнслэг илчлэлийг ойлгож чадна. 

Хэчнээн хүн Бурханы юу хийснийг ойлгож чадаагүй нь улмаас Бурханы хийх алхмыг алдсан байдаг бэ? Тэд өөрсдөө оюун ухаан болон зүрх сэтгэлээ нээхээс татгалзсан юм. Өөрсдийгөө өөрчлөхийн оронд шүүмжилж, доромжлон, байр сууриа хамгаалсан. Бид ухаалаг, сонсох чихтэй гэрлийн хүүхдүүд болох цаг болжээ. Бид соёл урлаг, улс төрд үйлчилж чадахгүй ч Хаанчлалд байр сууриа эзлэх боломжтой хэвээрээ байгаа. Шилжилт, гэнэтийн өөрчлөлтүүд, тэр ч байтугай хямралууд нь Хаант улсыг байгуулахад урьд өмнө байгаагүй боломжуудыг бий болгож, санхүү, бизнес, улс төр, гэр бүл, боловсрол, үйлчлэлд зориулсан Хаанчлалын бүтээлч стратегийг өдөөж чадна. Тэдгээрийг ашигласнаас болж дайсагнасан нөхцөл байдалтай ч бид тулгарах болно.

Христийн бие хямралын дунд өөрсдийгөө харуулах боломжуудыг сэргээх ёстой. Бид шинэ ойлголтоор харж, сонсох ёстой бөгөөд Хаанчлалыг хөгжүүлэх бүтээлч стратегийг өдөөхөд саад бэрхшээлийг ч зөвшөөрөх ёстой. Энэ үеийнхний төлөө бидний үзэл бодол Бурханы Хаанчлалтай ижил санаатай байж түүх болон гордлого болсон найдварт минь Сүнс нөлөөлөхийг зөвшөөрцгөөе.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

The Way of the Kingdom

Бурхан Чуулганаа сэргээж байгаа бөгөөд бид том зургаар нь харах хэрэгтэй. Хэцүү үе ирэхэд бид бууж өгөх уруу татлагад унаж болох юм. Гэсэн хэдий ч тийм цаг хараахан ирээгүй байна. Бид цаг үеэ хэрхэн мэдэж сурах, мөн Бурханы Хаанчлалыг хэрхэн бат зогсоон, урагшлуулах стратегийг олж авахад бидэнтэй нэгдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Baker Publishing-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://bakerpublishinggroup.com/books/the-way-of-the-kingdom/395661