Хаанлалын ЗамЗагвар

The Way of the Kingdom

5-с 1 дахь өдөр

Та Гомдсон уу?

Иохан Баптист өөрийн амьдралын туршид Meссиагийн ирэлтийг тунхагласан. Иохан бол Есүсийн үеэл байсан учраас тэдний төрөлтийг хүрээлсэн гайхамшгуудын талаар тэд хоёулаа мэдэж байсан. Тус тусын үйлчлэлээ эхлүүлсэн Иохан, Есүс хоёр Бурханы Хаанчлал ойрхон байгааг итгэлтэйгээр тунхагласаар байсан. Тэд хоёулаа нэг хараа зорилготой байсан.

Гэвч Иохан гэнэт л Есүс рүү дагалдагчдаа явуулаад Есүс үнэхээр Мессиа мөн үү эсвэл тэд өөр нэгнийг хайх хэрэгтэй юу гэж асуулгасан. Иохан мэдэхгүй байсан гэж үү? Тэр мэдэж л байсан байх. Харин бага зэрэг эргэлзсэн байх. 

Тухайн цаг үеийн улс төрийн, шашны болон соёлын системд хувьсгал хийн өөрчлөх нэгнийг л Иохан хүлээж байсан. Тэр Бурханы дэмжсэн зөвт бослогыг Мессиа удирдана гэдэгт итгэдэг байв. Гэвч Иохан энэ үед хаана байсан бэ? Тэрээр шударга бус, шүтээн шүтэгч Херодын гарт хүчирхийлэлд өртөж шоронд дөнгөлөгдсөн байсан. Есүс энэ талаар юу хийсэн бэ? Юу ч хийгээгүй.

Хэрэв Есүс ирэх ёстой тэр Нэгэн бол, Өөрийн Хаанчлалаа байгуулж, улс төр нийгмийн дарангуйлагчдыг нурааж, шашны элитүүдийг хувьсалд уриалснаар Өөрийгөө зөвт, дээрээс томилогдсон Хаанаар өргөмжлөхгүй байх байсан гэж үү? Тэрээр бүх гэм бурууг үүрэхийн тулд Өөрийн шүүлтийг авчирч Иоханы шоронгийн нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцохгүй байх байсан гэж үү? Иоханы хүлээлтийн дагуу хариулт нь тийм байх байсан.

Есүс Иоханд гомдохгүй байхыг анхааруулсан. Иохан сорилтыг эсэргүүцэж, доромжлол, шударга бус байдал болон бэртэл гэмтэлтэй нүүр тулсан ч итгэсээр байх сонголтыг хийх хэрэгтэй байсан. Иоханы хувьд шоронгоос гарах ямар ч боломжгүй байсан. Иоханы хүлээлт талаар болсон нь түүнийг төөрөлдөж, эргэлзэж, үл итгэх байдалд уруу татсан. Энэ нөхцөл байдалд Есүс түүнийг итгэлд дуудсан.

Бид ч мөн ялгаагүй хүлээлт маань талаар болох эсвэл бид шударга бус эсэргүүцэлтэй нүүр тулах үед хэр их Бурханд гомддог билээ? Бид Түүний хайр, сайн сайхан, итгэмжтэй байдал, оршихуй, тэр ч байтугай Түүний бодит байдалд эргэлздэг шүү дээ. Үүнээс болоод бидний хэд нь Есүсээс нүүрээ буруулан Түүнийг дагахаа больсон бол? Ийм арга замаар дайсан Ариун Сүнсний ажлыг нураадаг. 

Бид бүгд Бурханы өөр нэг агуу нүүдлийн зааг дээр байна. Хэрэв бид Хаанчлалын замаар алхаж энэ үеийнхэн дунд хийж байгаа Бурханы Ариун Сүнсний ажилд оролцохыг хүсэж байвал бид хэн нэгэнд гомдохгүй л байх хэрэгтэй. 



Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

The Way of the Kingdom

Бурхан Чуулганаа сэргээж байгаа бөгөөд бид том зургаар нь харах хэрэгтэй. Хэцүү үе ирэхэд бид бууж өгөх уруу татлагт унаж болох юм. Гэсэн хэдий ч тийм цаг хараахан ирээгүй байна. Бид цаг үеэ хэрхэн мэдэж сурах, мөн Бурханы Хаанчлалыг хэрхэн бат зогсоон, урагшлуулах стратегийг олж авахад бидэнтэй нэгдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Бэйкер паблишингт талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: http://bakerpublishinggroup.com/books/the-way-of-the-kingdom/395661

Холбоотой төлөвлөгөө унших