Хаанлалын ЗамЗагвар
Зөрчилдөөн нь Зайлшгүй
Бурханы хөдөлгөөн бүр нь дайсны эсэргүүцэлтэй тулгардаг. Эсэргүүцэгдэхгүй итгэл гэж хаа ч байдаггүй. Эсэргүүцэлгүйгээр сэргэлт гэж ч байхгүй. Сэргэлт нь үргэлж хувь хүн, ард түмэн, засгийн газар болон улс үндэстэн дундах харанхуйн үйлсийг илчилж хэвийн байдлыг нь алдагдуулж байдаг. Бурханы Хаанчлал хуваагдал авчирдаг учраас энэ нь ийнхүү тохиолддог ажээ. Хэн ч нэг хөлөө дэлхийд, харин нөгөө хөлөө Хаанчлалд зэрэг тавьж чадахгүй. Хаанчлалын Хаан нь хоригдлуудыг харанхуйгаас чөлөөлөхийг эрмэлзэж байдаг бол чөтгөр харанхуйг ихэсгэж, Түүнийг зогсоох гэж эрмэлзэж байдаг байна.
Бурханы Хаанчлалын хамгийн өчүүхэн нь Баптист Иоханаас ч агуу гэж Есүс бидэнд хэлсэн (Матай 11:11). Энэ юу гэсэн утгатай вэ? Есүс хэлэхдээ, Бурханы хүүхдүүдийн хувьд бид Ариун Сүнсээр дамжуулан эрх мэдэл ба хүч чадалтай хэдий ч зөрчилдөөнөөс зайлсхийх боломжгүйг анхааруулсан. Хаанчлал ирэхдээ шинэ Хаанаар удирдуулахаар шинэ засаг захиргаа болон шинэ гэрээний ард түмнийг бий болгоно.
Харанхуй ба хорон муу нь ноёрхож буй энэ ертөнцөд зөв шударга амьдралаар амьдрах нь улс төрийн зөвшилцөл, соёлын уламжлалаас хол амьдрах гэсэн үг гэдгийг Есүс ч ойлгодог. Энэ нь хавчлага авчрах болно. Бурханы Хаанчлал хүчинд автдаг гэж Есүс бидэнд хэлэхэд (Матай 11:12), Тэрээр тэмцэл болон хариу үйлдэл үзүүлэх хэв маягийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Бичээст ч бичигдсэн байдаг. Бурхан хөдөлж эхлэх үед дайсан ч Түүний хийж буй зүйлийг эсэргүүцэн, саад хийдэг. Анхнаасаа ийм л байсан.
Бурханы Хаанчлал бүрэн байгуулагдах хүртэл дэлхий дээр мөнхийн дайсагнал байх болно. Эцэстээ, эмэгтэйн үр буюу Есүс Христ болон Христ доторх бүх хүмүүс ялах болно. Тэр хүртэл Бурханы Хаанчлал хүчтэй урагшилж байна.
Бид Есүсийн хийж байсны дагуу харанхуйг сүйрүүлэн, Сайнмэдээг баталгаажуулах хэрэгтэй. Тийм ээ, зөрчилдөөн гарахаас зайлсхийх боломжгүй. Гэхдээ ялах нь зайлшгүй юм.
Энэ төлөвлөгөөний тухай
Бурхан Чуулганаа сэргээж байгаа бөгөөд бид том зургаар нь харах хэрэгтэй. Хэцүү үе ирэхэд бид бууж өгөх уруу татлагт унаж болох юм. Гэсэн хэдий ч тийм цаг хараахан ирээгүй байна. Бид цаг үеэ хэрхэн мэдэж сурах, мөн Бурханы Хаанчлалыг хэрхэн бат зогсоон, урагшлуулах стратегийг олж авахад бидэнтэй нэгдээрэй.
More