Хаанчлалын ЗамЗагвар
![The Way of the Kingdom](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F26410%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Та Бол Дэлхийн Гэрэл
Бидний нийгэм соёлд ямар нэг зүйл маш буруу байгааг бид мэддэг. Aрьс өнгөний ялгаварлал, хуваагдал, хүчирхийлэл, бэлгийн наймаа, донтолт, ганцаардал зэрэг олон шинж тэмдгүүдийг бид харж байгаа. Бид үүний утга учир, зорилгыг хайдаг боловч харин оронд нь доголдол, урам хугарлыг л олдог. Засгийн газрын гишүүд шударга ёсыг бий болгож, ядуурал боолчлолоос гаргаасай гэж бид хүсдэг.
Манай соёл нарциссист, эрх ямбат төлөвт орсон. Өөрөөр хэлбэл ертөнц өөрөө өөртөө л хайртай гэсэн үг. Өөртөө л хайртай байх нь хүн төрөлхтний өвчнийг эдгээх боломжгүй. Учир нь энэ нь гашуудлыг сонсоод хариу үйлдэл үзүүлж, зовлон дотор тайтгаруулж, уй гашуу, ганцаардал дунд хамт байж, бэрхшээлийн үед итгэмжтэй байж, найдваргүйд зангуу болж, хагаралд гүүр болж чаддаггүй. Өөрийгөө хайрлах нь энэрэн нигүүлсэх, нинжин сэтгэл, хамт олон, амралтыг бидэнд өгч чаддаггүй. Өөрийгөө үгүйсгэх, өөрийн хүсэл зорилго, өөртөө итгэх итгэл, өөрийгөө золиослох нь ч дангаараа хангалтгүй юм. Алсын хараа, хүсэл тэмүүлэл ч хангалттай биш.
Жинхэнэ, өөрийгөө золиосолдог хайр нь бүх зүйлийн сэдэл, суурь болж өгдөг. Ийм хайр нь өөрийгөө хайрлах хайр, нэр алдарт дурлах хайр, амжилтад дурлах хайр, мөнгөний хайр, хүч чадал болон таашаалд дурлах хайр зэрэг бусад бүх хайрыг хойш тавьдаг. Бурхан болон бусдыг хайрлах гал халуун хайргүйгээр бид өөрсдийгөө үгүйсгэж эсвэл өөрийнхөө хайрыг захирч чадахгүй. Бид Бурханыг үнэнээр, чин сэтгэлээсээ хайрлах үед л үзэн ядалт, өс хонзонгүйгээр сайн дураараа бусдын төлөө амь амьдралаа зориулж чадна.
Бидний доторх, биднээр дамжуулан ажиллаж байгаа Христийн хайр нь нийгэм соёлыг хордуулж байгаа зүйлсийн хорыг гадагшлуулдаг. Хаанчлалын арга замаар хариу үйлдэл үзүүлдэг Хаанчлалын хүмүүс байхын тулд биднийг идэвхжүүлж хөдөлгөх хүч хэрэгтэй. Бид Есүс хэрхэн хайрладаг шиг хайрлах үед Түүн шиг золиос гаргахыг хүсэн тэмүүлэх болно.
Бид ийм л хайраар өдөөгдөж, нигүүлслээр хүчирхэгжиж, хүн төрөлхтнийг боолчилж буй харанхуйн хүчнүүдийн эсрэг Хаанчлалын тулаан хийхийн тулд бид итгэл дотор хүчтэй алхдаг. Бид Есүс шиг Хаанчлалын амьдралын хэв маягаар амьдардаг. Есүсийн Сайнмэдээ бол энэ бүгдийн хариулт юм. Түүний хүмүүс болох бидэнд эдгэрэл байдаг.
Та нар бол дэлхийн гэрэл, газрын давс. Таныг дүүргэгч Ариун Сүнс таныг зорилгоо биелүүлэхэд тусална. Таны зорилтот талбар бол таны гэр бүл, хөрш болон хот нутаг чинь юм. Таны явах газар бүрд хүмүүс эдгээгдэж, чөлөөлөгдөж, Бурханы Үгээс урам зориг авч авралаар дамжуулан Хаанчлалд аваачигддаг. Та Хаанд үйлчилж, Түүний Хаанчлалыг тэлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах уу?
Бид энэхүү төлөвлөгөөг өөр эх сурвалжаас авсан болно. Илүү дэлгэрэнгүйг доорхи холбоос руу орж хараарай: http://bakerpublishinggroup.com/books/the-way-of-the-kingdom/395660.
Энэ төлөвлөгөөний тухай
![The Way of the Kingdom](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F26410%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Бурхан Чуулганаа сэргээж байгаа бөгөөд бид том зургаар нь харах хэрэгтэй. Хэцүү үе ирэхэд бид бууж өгөх уруу татлагад унаж болох юм. Гэсэн хэдий ч тийм цаг хараахан ирээгүй байна. Бид цаг үеэ хэрхэн мэдэж сурах, мөн Бурханы Хаанчлалыг хэрхэн бат зогсоон, урагшлуулах стратегийг олж авахад бидэнтэй нэгдээрэй.
More