Еврей 10:32-36
Еврей 10:32-36 АБ2013
Та нар урьдын өдрүүдээ, гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлонгийн үлэмж тэмцлийг тэвчсэнээ санагтун. Буруутгал болон цөхрөл дотор үзвэр болж, тийнхүү ад үзэгдэгсдийн хамсаатан болж байсан. Учир нь илүү сайн мөнхийн өмчтэйгөө та нар мэдэх тул хоригдогсдыг өрөвдөж, эд хөрөнгийг чинь дээрэмдэж тоноход ч баяр хөөртэй байсан. Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун. Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй.