Есүс шиг хайрлахЗагвар

Нэг бие, олон эрхтнүүд
Дүү минь амиа хорлосон-гэсэн хэзээ ч сонсохоор хүлээж эсвэл төсөөлж ч байгаагүй мэдээг аав ээж хоёр минь надад утсаар хэлсний дараа би утсаа дөнгөж тавиад байлаа. Би яахаа ч мэдэхгүй байсан, учир нь хэрэгтэй үедээ хамгийн түрүүнд ярьдаг хүн дүү минь байсан. Сайн эсвэл муу ямар ч зүйл болсон би хамгийн түрүүнд түүн рүү л залгадаг байв.
Завшаантай зүйл гэвэл, хамт амьдралаа хуваалцдаг хэсэг бүлэг хүмүүс миний амьдралд байсан юм. Эсийн бүлгийнхээ ахлагч руу би залгасан бөгөөд цагийн дотор надтай хамт байхаар дөрвөн найзууд минь гэрт ирцгээв. Мөн үүнээс хойш хэдэн долоо хоног, хэдэн сарын туршид юу болсон нь үнэхээр гайхалтай. Зарим нь гэр минь ирж, надад уйлах боломжийг олгодог байв. Зарим нь намайг гадагш дагуулан гарч, намайг инээлгэдэг байв. Зарим нь хоол ундаар хангасан. Зарим хүмүүс дүүгийн минь дурсгалд зориулж хандивуудыг өргөсөн. Намайг дэмжихээр зарим хүмүүс шөнөжин машин барьсаар дүүгийн маань хүндэтгэлийн үйл ажиллагаан дээр ирцгээсэн. Хэцүү аянаас буцаж ирэхэд минь зарим хүмүүс Христийн мэндэлсний баярт зориулан гэрийг минь чимэглэсэн байлаа. Намайг асрамжлахын тулд найзууд минь Бурхан өөрсдийг нь хэрхэн зэвсэглэсэнчлэн үйлдэцгээв.
1 Коринт 12-р бүлэг бид бол олон эрхтнүүдтэй нэг бие гэж бидэнд заадаг. Бусдад үйлчлэхэд ашиглахын тулд Бурхан хүн нэг бүрт онцгой бэлэг авъяасууд болон хүслүүдийг өгсөн. Гашуудах үед минь надад үйлчлэхийн тулд өөрсөддөө өгөгдсөн зүйлсээ ашигласан найзууддаа би мөнхийн мөнхөд талархах болно. Хамгийн их хэрэгцээтэй үед нь бусдад үйлчлэхэд болоод Есүс шиг хайрлахад яг тохирсон зүйл танд байгаа гэдгийг санаарай хэмээн би өнөөдөр таныг урамшуулахыг хүсэж байна.
Аманда Дэйвис
Life.Church Тулса
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Эхлээд бид Түүн шиг хайрлахгүйгээр Есүстэй адилхан амьдрахад хэрхэн суралцах вэ? Life.Church-ийн ажилчид болон гэр бүлүүдийн хамт Есүс шиг амьдран, хайрлахад тэднийг урамшуулсан Бичээсүүд болон туршлагуудаасаа хэрхэн хуваалцахыг нь хамтдаа уншицгаая.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Зүрхний дайснууд

Амар тайвныг олох нь

Тэнгэрлэг зүг чиг

Таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөө

Аюултай залбирал

Юунд ч санаа бүү зов

Ариун Сүнсээр удирдуулсан амьдрал: Жон Пайпертай хамт хийх чимээгүй цаг

Зуршлууд

Сонгогдсон: Өдөр бүр өөртөө Сайнмэдээг сануулдаг бай
