Есүс шиг хайрлахЗагвар
Христ чуулганыг хайрладаг шиг (1-р хэсэг)
Жаахан охин байхаасаа л би хуримаа бялуунаас, даашинз хүртэл, тэр ч бүү хэл гэрлэх хүнийхээ талаар мөрөөддөг байсан. Онцгой өдөр чинь ямар байх талаар мөрөөдөх үедээ, тэр өдрийн дараа ирэх бэрхшээлүүдийн талаар хэзээ ч боддоггүй.
Намайг төрөхөөс өмнө ээж минь үе мөчний маш хүнд хэлбэрээр өвдсөн хэмээн оношлогджээ. Өдөр бүр ээжийн минь хувьд үнэхээр хүнд байдаг байв. Аав минь түүнийг хайрлан, түүнд өдөр бүр үйлчлэхийг сонгосон. Зарим өдөр түүнд өглөөний хоол хийж өгөх эсвэл гутлаа үдэхэд нь туслах зэрэг энгийн зүйл байдаг байлаа. Хийх ажил юу вэ гэдгээс үл хамааран аав минь ээжид үнэхээр хайртай байсан. Жилийн дараа, ээж минь Хожкинс Лимфоматай гэж оношлогдох үед аав минь ээжид цоо шинэ арга замаар үйлчилж эхлэхийг нь би олж харсан. Аав минь ээжийг хайрлах, түүнд үйлчлэх, түүний төлөө залбирахад ихэнх цагаа зарцуулдаг байлаа. Аавыгаа бие махбодын хувьд болоод сүнсний хувьд үнэхээр эцэж цуцсан байхыг нь би хэзээ ч харж байгаагүй хэдий ч тэрээр хийж буй зүйлээ үргэлжлүүлсээр л байсан. Энэ нь түүний Христэд болоод ээжид маань зориулсан зориулалт нь байсан юм.
Гэрлээд удаагүй байхдаа ямар ч гэрлэлт нүүр тулахааргүй тийм дотоод зүйлтэй бид нүүр тулсан. Нэгэнтээ бидэнд баяр хөөрийг авч ирдэг байсан үйл ажиллагаа бидэнд одоо өвдөлт, нулимсыг авч ирэх болсон. Тэр бүрт би уйлсаар унтдаг байлаа. Өвдөлт, ойр дотно байдлын дутагдал болон эхнэр хүн болохынхоо хувьд бүтэлгүйтсэн гэсэн мэдрэмж бидний хоорондох саадыг бий болгож байв.
Энэ нь хэзээ ч дуусахгүй хэмээн бид хоёрын хоюулангын баттай бодож байсан нь хэдэн жил ч үргэлжилж билээ. Нөхөр миний хажууд надтай хамт зогссоор ирсэн. Өвдсөн мэдрэмж бүрийн хажууд тэрээр надтай хамт хэвтэн, хаа байгаа газарт минь намайг хайрлах сонголтыг хийсэн. Тэрээр намайг зовлон, нулимсын минь туршид хайрласан. Өнөөдөр ч тэрээр намайг хайрласан хэвээрээ. Охидууд аавуудтайгаа адилхан шинж чанарыг харуулах хүнийг нөхөр болох хүнээ гэж хайдаг гэж хүмүүс хэлдэг. Өнөөдөр хэзээнээс ч илүүтэйгэр, эцэг шиг минь хайрладаг бас Есүс шигээр бусдыг хайрладаг ханийг олсоныхоо төлөө би үнэхээр талархдаг.
Шэлли Мартин
Life.Church Мэдээллийн технологийн баг
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Эхлээд бид Түүн шиг хайрлахгүйгээр Есүстэй адилхан амьдрахад хэрхэн суралцах вэ? Life.Church-ийн ажилчид болон гэр бүлүүдийн хамт Есүс шиг амьдран, хайрлахад тэднийг урамшуулсан Бичээсүүд болон туршлагуудаасаа хэрхэн хуваалцахыг нь хамтдаа уншицгаая.
More