Есүс шиг хайрлахЗагвар

Love Like Jesus

13-с 12 дахь өдөр

Та миний төлөө үүнийг үйлдсэн

Хоёрдугаар сарын хүйтэн үдэш бид гэртээ ирж байлаа. Замын хажууд зөвхөн маак, шоорттой нэгэн охин цурхиран уйлаад сууж байв. Бид зогсоод машинаасаа бууж, түүн рүү чиглэн алхаж байхдаа би түүнээс, "Танд туслах уу?" гэж асуусан.

Тэрээр ээрэн байж, "Тэр намайг хөөгөөд гаргачихлаа. Би жирэмсэн, найз залуу маань намайг гэрээсээ хөөчихлөө." гэж хэлсэн.

Хэлэх үгээ хайж байх үед, толгойд минь орж ирсэн цорын ганц бодол бол, Тэр хүн шүү дээ. Түүнд хүн чанарыг харуул. гэсэн бодол байлаа. Тэгээд би түүнээс, "Чиний нэр хэн бэ?"гэж асуусан.

"Бриттни."

"Бриттни, чамтай танилцах таатай байна. Би машинаараа хаа нэгтээ чамайг хүргэж өгөх үү?" гэж би хэлэв.

"Тиймээ, эмээ маань ойрхон амьдардаг." гэж тэр хэллээ.

Бид машин руу хамтдаа алхан, нөхөр маань - хоюулангынх нь нүд, ам нь ангайсан хоёр хүүхэдтэй маань арын суудалд суув. Тэр даруйд, олон жил түүнийг таньдаг байсан мэтээр Бриттниг би гэр бүлийнхэнтэйгээ танилцууллаа.

"Бриттни, би чамд хувцас авч өгч болох уу? Би гэр лүүгээ гүйж ороод хэдэн хувцас авч гарч ирж болно."

"Тэгье, би яг хөлдөж үхэх нь."

Би гэрийнхээ гадаа ирж, дотогш оров. Гайхшруулсан зүйл гэвэл, Бриттни яг миний ард намайг дагаж байлаа. Би ноосон цамц, биеийн тамирын өмд, сандаал авлаа. Би түүнд хувцаснуудыг өгөх үед, тэрээр хувцасаа солихоор угаалгын өрөөнд оров.

Тэгээд бид түүнийг эмээгийнд нь хүргэж өгөөд хамгийн сайн сайхныг хүссэн. Харьж байх замд, яг юу болоод өнгөрсөн талаар хүүхдүүд маань шалгаахад нь би зүгээр л, "Есүс биднийг үүнийг л үйлдээсэй гэж хүсэх байсан нь гарцаагүй." гэж хэлсэн. Тэд ч санал нэгдэн, бид тэр оройг өнгөрүүлдэгээрээ л өнгөрүүлэв.

Маргааш өглөө нь би чимээгүй цагийн судлалаа уншиж байх үед минь, "Намайг нүцгэн байхад чи хувцасласан." гэдэг үгс нүдний минь өмнө үсрэх мэт гарч ирсэн.Урд шөнийн үйл явдлыг санаад зүрх минь хүчтэйгээр цохилов.

Есүс шигээр хайрлах боломжууд хэзээ ч, хаана ч гарч ирдэг. Гудамжинд байх үл таних хүнийг Түүний Нэрийг ч дурдалгүйгээр Есүсийн адилаар бид хайрлаж болно. Бриттни Есүстэй нүүр тулах үед, хоёрдугаар сарын хүйтэн үдэш эмээгийнх рүүгээ явж байхад нь өөртэй нь учирсан Нэгэн гэдгээр нь Түүнийг таниасай гэж би залбирч байна.

Таша Салинас
Life.Church Мидвэст Хот

Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Love Like Jesus

Эхлээд бид Түүн шиг хайрлахгүйгээр Есүстэй адилхан амьдрахад хэрхэн суралцах вэ? Life.Church-ийн ажилчид болон гэр бүлүүдийн хамт Есүс шиг амьдран, хайрлахад тэднийг урамшуулсан Бичээсүүд болон туршлагуудаасаа хэрхэн хуваалцахыг нь хамтдаа уншицгаая.

More

Энэ уншлагын төлөвлөгөөг Life.Church бүтээсэн.