Есүс шиг хайрлахЗагвар
Банкин дээр дараалалд зогсох
Нийгмийн байдлыг хараад би үргэлж алмайрдаг. Хүн бид яагаад зарим хүмүүсийг өргөмжлөн, заримыг нь үл өргөмжилдөг вэ? Нийгмийн тотемын баганан дээрх байр суурьт нөлөөлөх олон хүчин зүйл байх боломжтой: нэр төр, хөрөнгө чинээ, чадвар чадамж, гоо үзэсгэлэн, зан чанар, албан тушаал, удам угсаа гэх мэт.
Магадгүй ахлах сургуульд байх үедээ алдар нэрийн олон төрлийн зиндаа байдаг болохыг анзаарч харсан хэдий ч насанд хүрснийхээ дараа ч хүртэл хүмүүс санал нэгтэйгээр нэгнийхээ хэсэг нь болж, нийтээрээ бусдыг тоохгүй байсаар байгааг анзаарч харах минь үргэлжилсээр л байв. Бид өөрсдийгөө зиндаанд оруулдаг бөгөөд зарим хүмүүсийг нэгдүгээрт, заримыг нь хамгийн сүүлд оруулдаг.
Том хот руу нүүсний дараах хамгийн эхний жил Хагас сайн өдөр АТМ-д мөнгө авахаар очиж өөрийгөө тэнэг байдалд оруулсан. Гайхшруулахыг хүссэн хүнтэйгээ болзоонд явах замдаа амралтын өдрүүдэд шаардлагатай бэлэн мөнгөө авах хэрэгтэй байсан тэвчээргүй хүмүүсийн ард дугаарлан зогссон. Бодолд дарагдсан байснаасаа болоод дор хаяж долоон хүнийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхийг нь би огт анзаараагүй. Цурхиран уйлах, хараалын үгс анхаарлыг минь татсан хэдий ч үс нь зунгааралдсан эмэгтэй сэтгэл хөдлөлүүдээ нуухыг хичээн, гүйлгээгээ дуусгахыг хичээн буйг нь анзаарсан. Би тэр эмэгтэй рүү ширтээд тэгээд урд болоод ард минь байгаа дугаарласан хүмүүсийг харсан. Хүн бүр надаас харцаа бууруулан байсан бөгөөд соёлтойгоор (эсвэл зүгээр л тэвчээргүйгээр) асуудалтай байсан эмэгтэйг үл тоомсорлоцгоов. Эмэгтэй гүйлгээгээ цуцлаад, бид нар луу эргээд, "Аав минь дөнгөж сая нас барчихлаа" гэж хэлэв. Энэ нь уучлалт гуйлт биш харин тайлбар байсан юм. Түүнд хэн ч хариулаагүй учраас тэрээр эргээд уйлсан хэвээрээ зогсоол руу алхаж эхэлсэн. Хэн нэгэн туслах боловуу хэмээн би эргэн тойрноо гүйлгэн харсан бөгөөд хэн нэгэн ямар нэг зүйл хийх ёстой гэж бодсон. Ой гутам зүйл гэвэл, өсч буй дараалалд дугаараа алдахыг хүсээгүй учраас хөл минь гишгэж буй газартаа баттай зогсож байсан болохыг би ухаарсан юм.
Биднээр хайрлуулахаар Есүсийн өгөх арга замаар хүмүүсийг хайрлахынхаа оронд өөрсдийнхөө үзэл бодлыг бид хэр ихээр дээгүүрт тавьдаг вэ? Бид тэдний үнэ цэнийг өнгөцөөр тодорхойлдог учраас Христийн хувьд үнэ цэнэтэй тэдгээр хүмүүсийг хэр ихээр бид тоохгүй өнгөрдөг вэ? АТМ дээрх тэр хоромд би ямар нэгэн газар руу очихоор яарч байсан бөгөөд хэн нэгнийг гайхшруулах замдаа би явж байлаа. Тэр эмэгтэй миний хувьд хэн ч биш байсан бөгөөд надад түүнд өгөх цаг огтхон ч байхгүй хэмээн хувиа хичээхүйцээр би бодсон. Гэвч энэ нь зөвхөн бидэнд амар байх үед л Өөртөө үйлчил гэж Христ биднийг дууддаггүй. Анхаарлыг минь авахуйц үнэ цэнэтэй хэмээн бидний бодох хүмүүст зөвхөн үйлчил гэж Тэр биднээс хүсдэггүй. Төгсөлтийн баярын хатан хаанаас илүүтэй садар самууны од эсвэл донтноос тамирчин хүртэл-Тэрээр юу чухал болохыг минь орвонгоор нь эргүүлэх бөгөөд-бидний өнгөц шошгоноос үл хамааран, эхнийх нь хамгийн сүүлчийнх, хамгийн сүүлийнх нь хамгийн эхнийх болох болно гэж тунхагласан байдаг.
Уй гашуу болсон эмэгтэй машинаа онгойлгохоор зогсож байсан бөгөөд би өөрийгөө түүн рүү гүйж байна гэж мэдэрсэн. Түүнийг өрөвдөн хайрлах хайраар зүрх минь дүүрэх үед тэрээр миний хамгийн чухал зүйл болж хувирсан. Түүнийг гайхсан байдлаар ширтэх үед нь би түүнд ингэж хэлсэн, "Гүнээ эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу." Түүний царай дахин барайн, намайг түүнийг тэврэхэд тэрээр чангаар мэгшин уйлж байв. Удалгүй тэрээр тайвшраад түргэхэн шиг надад талархаад тэрээр машиндаа суун явсан. Би эргэн АТМ рүү очих үед хурсан олон утсаа зав чөлөөгүй харцгаан, намайг идэвхитэйгээр үл тооцгоов.
Би хамгийн сүүлд оочирт орж зогссон.
Бэт Кастл
Life.Church Криэтив Медиа Баг (эхнэр)
Энэ төлөвлөгөөний тухай
Эхлээд бид Түүн шиг хайрлахгүйгээр Есүстэй адилхан амьдрахад хэрхэн суралцах вэ? Life.Church-ийн ажилчид болон гэр бүлүүдийн хамт Есүс шиг амьдран, хайрлахад тэднийг урамшуулсан Бичээсүүд болон туршлагуудаасаа хэрхэн хуваалцахыг нь хамтдаа уншицгаая.
More