Есүс шиг хайрлахЗагвар
Найз байх
Олон жилийн өмнө надтай найз болохыг үнэхээр хүссэн хүн шинээр ажилд маань орж билээ. Түүнийг багтаа урьж оруулахын оронд би түүнд тийм ч эелдэг сайхан хандаагүй. Үнэндээ, зарим үед би зүгээр л муухай зан түүнд гаргадаг байлаа. Хаяахан энэ нь зөвхөн надад амар байх үед л бид цагийг хамт өнгөрүүлдэг байсан.
Хэдэн сар өнгөрсний дараа аав минь хавдартай гэж оношлогдов. Удалгүй аавынхаа амьдралын сүүлчийн хэдэн өдрүүдийг би түүнтэй хамт хоспист өнгөрүүлсэн. Энэхүү хэцүү үеийн минь туршид цаг заваа тэр бүр гаргаж ч чаддаггүй байсан тэр л хүн миний төлөө залбираад зогсоогүй. Орой бүр ядраад унтах хүртэл минь тэрээр надтай утсаар ярьдаг байв. Онгоцонд суухаас минь өмнө тэрээр миний хамгийн дуртай хоолыг надад хийж өгсөн. Надад илгээхээр ачааг бусад бүх хамт ажилладаг хүмүүсээс маань цуглуулсан. Мөн ажилдаа эргээд ороход минь хэрэгтэй үед минь надтай ярилцахад, хамтдаа уйлахад тэрээр цаг заваа гаргасан.
Өөртөө найз хэрэгтэй гэж мэдэхээс минь ч өмнө тэрээр миний найз байсан юм. Би түүнийг огт авч хэлэлцэхгүй байхад тэрээр миний төлөө санаа тавьсан. Би тийм ч хайрлахаар нэгэн байгаагүй үед ч тэр намайг хайрласан.
Нөхцөл үл шаардах хайр гэж юу болохыг би өөрийгөө мэддэг гэж бодож байлаа. Есүс биднийг хэрхэн хайрладаг болохыг би өөрийгөө мэддэг гэж бодсон байв. Гэвч би үнэхээр буруу бодсон байсан нь илэрхий болсон. Яагаад ч юм, нөхцөл үл шаардах хайрыг бид өөрсдийнхөө хүчээр олж авдаг гэж бодсон байв. Энэ нь бид бусдыг нөхцөл шаардан хайрлаад хэрэв энэ нь амжилттай байх юм бол яваандаа энэ нь нөхцөл үл шаардах хайр болон хувирахтай адилхан. Гэвч Бурхан биднийг ийм арга замаар хайрладаггүй. Биднийг нүгэлтнүүд байхын л Тэр бидний төлөө үхсэн. Үүнийг огт хүртэх зохисгүй хүн байхад минь ч хүртэл Есүс намайг хайрыг хүртвэл зохих нэгэн гэж хардаг. Тэрээр анхнаасаа л намайг ямар ч нөхцөл шаардалгүйгээр хайрласан бөгөөд энэ л арга замаар бусдыг хайрлахад Тэрээр биднийг дуудан байдаг.
Тэр найз минь намайг яг л Христийн адил хайрладаг. Би яг л үүнтэй адилхан бусдыг хайрлахыг хүсч байна.
Сайм Симала
Life.Church Вичита
Энэ төлөвлөгөөний тухай
Эхлээд бид Түүн шиг хайрлахгүйгээр Есүстэй адилхан амьдрахад хэрхэн суралцах вэ? Life.Church-ийн ажилчид болон гэр бүлүүдийн хамт Есүс шиг амьдран, хайрлахад тэднийг урамшуулсан Бичээсүүд болон туршлагуудаасаа хэрхэн хуваалцахыг нь хамтдаа уншицгаая.
More