Есүс шиг хайрлахЗагвар

Love Like Jesus

13-с 5 дахь өдөр

Есүс хаа сайгүй оршигч

Нэгэн дулаахан хаврын үдэш манай гэр бүл орон нутгийнхаа их сургуулийн хөл бөмбөгийн тэмцээн үзэхээр очсон юм. 5 настай охин маань очсон даруйдаа нэгэн бяцхан хүү өөрөө өөртэйгөө тоглож байгааг анзаарсан. Тэр түүнийг танихгүй. Тэр хүү англиар ярьж чадахгүй мөн манай охиноос олон талаар өөр байлаа. Гэхдээ эдгээр зүйл охиныг маань түүнд инээмсэглэл бэлэглэх, хамтдаа тоглохыг нь зогсоож чадаагүй. Тэд оройжин хамтдаа тоглож, инээж өнгөрүүлээд төгсгөлд нь эцэж цуцсандаа бие биенээ налан өвсөн дээр сууж амарсан юм.

Тэднийг тоглож байх хооронд нөхөр бид хоёр хүүгийн аав ээжийг олж уулзан өөрсдийгөө танилцууллаа. Энэ нь бидний өөр улсаас ирсэн өөр соёл, өөр итгэл үнэмшилтэй гэр бүлтэй бий болгосон гайхалтай нөхөрлөлийн эхлэл болсон юм. Тэднийг бид гэртээ урих боломж олдсноор гүн гүнзгий нөлөөлөл бий болсон. Энэ нь бидэнд Бурханы хайрыг бодит байдал дээр болон хувьчлан хуваалцах онцгой боломж болсон ба энэ харилцаа бидний гэр бүлд ач холбогдолтой харилцаа болон үргэлжилсэн юм. Энэ харилцаа биднийг сунгаж мөн биднийг илүү сайн болгон өөрчилж байсан.

Энэ бүхэн бидний охин яг л Есүс шиг тэр бяцхан хүүг хайрласнаар эхэлсэн юм. Тэр хэн нэгнийг онцгойлдоггүй. Түүнийг бид амьдралдаа оруулах үед хэн гэдгээс минь үл шалтгаалан Тэр бидний амьдралд орж ирдэг, Тэр биднийг байгаагаар минь хүлээн авдаг.

Хэзээ хамгийн сүүлд та зорилготойгоор өөрөөсөө өөр хэн нэгэнд хүрч үйлчилсэн вэ? Хэрвээ удсан бол, дараагийн боломжийг олж харахын тулд нүдийг тань нээж өгөхийг Бурханаас асуун гуйгаарай. Тэр танд харуулах үед нь хариулахад бэлэн байгаарай. Энэ таны амьдралыг өөрчилж магадгүй шүү.

Аманда Симс
Life.Church Church Онлайн

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Love Like Jesus

Эхлээд бид Түүн шиг хайрлахгүйгээр Есүстэй адилхан амьдрахад хэрхэн суралцах вэ? Life.Church-ийн ажилчид болон гэр бүлүүдийн хамт Есүс шиг амьдран, хайрлахад тэднийг урамшуулсан Бичээсүүд болон туршлагуудаасаа хэрхэн хуваалцахыг нь хамтдаа уншицгаая.

More

Энэ уншлагын төлөвлөгөөг Life.Church бүтээсэн.