Есүс шиг хайрлахЗагвар
Зовлон дахь зорилго
Хэдхэн жилийн өмнө гэр бүл болоод удаагүй байхдаа эхнэр бид хоёр зүрх шархлалт, өвдөлттэй нүүр тулж билээ. Найзууд маань анхныхаа, удалгүй хоёр дахь хүүхдүүдээ төрүүлж байхад ... бид яагаад жирэмсэн болж чадахгүй байгаагаа Бурханаас асуусан хэвээрээ л байв. Дөрвөн жилийн дараа үргүйдлийн маань аян мэдээж үүнээс хамаагүй агуу төлөвлөгөөний нэгэн хэсэг байсан болохыг бид олж харсан. Энэ нь бидний төсөөлж чадахаас хамаагүй том зүйл болж хувирсан. Гэвч гайхамшгаас өмнө зовлонг бид хэрхэн даван туулж чадсан бэ? LifeGroup-ийнхээ улмаас л бид үүнийг хийж чадсан.
Тэд биднийг яг л Есүс шигээр хайрлан, өдөр бүр зовлон, урам хугаралтыг маань бидэнтэй хамт тээлцсэн.Тэд Дуулал 34:18-ийг бидэнд бодитоор харуулсан. LifeGroup-т маань Ариун Сүнс ажлаа хийхийн хамт бүхий л үед Бурханы тайвшрууллыг бид мэдэрсэн.
Тэд биднийг дэмжин тусалж байсны улмаас аяныхаа талаар бид олон түмэнд хэлж ярьж, энэхүү тэмцэлд ганцаараа хэмээн бодож байсан өөр бусад хосуудтай Бурханы найдварын мэдээг хуваалцах боломжтой болсон. Гэвч Бурхан ингээд зогсчихоогүй. Дөрвөн жил хүүхэдтэй болох гэж оролдсоны дараа, хуруу шилний жирэмслэлтэд зориулж мөнгө хадгалахыг хичээн, гэрчилгээ бүхий бусдын хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх эцэг эх болсны дараа, гэр бүлээсээ 16 цагийн зайтай шинэ ажилд орохоос минь өмнөхөн Бурхан залбиралд маань хариулсан.
Хоромын төдийд бүхий л зүйл огт өөрөөр эргэсэн. Эхнэр маань жирэмсэлсэн! Хэдхэн сарын дараа хөөрхөн охин Эмма маань мэндэлсэн бөгөөд хамгийн түрүүнд бид энэ талаараа хэнд хэлсэн гэж бодож байна? LifeGroup-ийнхэндээ. Өөрсдөө үүрч чадахгүй ачаа, зовлонтой байхад минь тэд л үүнийг маань үүрэлцсэн бөгөөд тэд л бидэнтэй хамт хамгийн ихээр баярлан хөөрөлцөцгөөсөн!
Тэгэхээр өнөөдөр та юутай нүүр тулж байна вэ? Хэрэв та гав ганцаараа мэт мэдэрч байгаа бол энэ нь үнэнээс хол зүйл болохыг санаарай учир нь алхам бүрт минь Бурхан бидэнтэй хамт байгаа бөгөөд төлөвлөгөөтэйгөөр бусад хүмүүсийг бидний амьдралд байрлуулдаг. Зовлонг мэдрэх үе бүртээ бид үүнийг мэдрэх анхных нь бас сүүлчийнх нь ч биш гэдгийг санаарай. Гэвч хамгийн бараан үед зүрх сэтгэлд минь ойр байх Аврагч бидэнд бий. Зуурсаар байх энэхүү үнэн бидэнд байгаа болохоор зүрхний шархнаас нь хамаагүй агуу, энэхүү үеийнх нь туршид ачааг нь үүрэлцдэг, зовлонд нь зорилгыг ч хүртэл авч ирдэг Нэгэн рүү бусдыг чиглүүлдэг нэгэн байх боломжтой. Түүний Нэр бол Есүс.
Зовлон маань бидний гэрчлэл мөн. Энэ бол Бурханы итгэмжит байдлын түүх маань юм. Зовлонгоор дамжуулан Тэр бидэнд хайртай, бидэнтэй хамт, үнэхээр бидэнд хэрэгцээтэй бүхий л зүйл маань гэдгийг мэдэхийн хамтаар бид Бурханд найдах боломжтой.
Жэй Портер
Life.Church Кэллэр
Энэ төлөвлөгөөний тухай
Эхлээд бид Түүн шиг хайрлахгүйгээр Есүстэй адилхан амьдрахад хэрхэн суралцах вэ? Life.Church-ийн ажилчид болон гэр бүлүүдийн хамт Есүс шиг амьдран, хайрлахад тэднийг урамшуулсан Бичээсүүд болон туршлагуудаасаа хэрхэн хуваалцахыг нь хамтдаа уншицгаая.
More