Есүс шиг хайрлахЗагвар

Love Like Jesus

13-с 3 дахь өдөр

Бурханы ажил

Бурхан ажлаа хийсээр байгаа. Би үүнд үнэхээр итгэлтэй байдаг. Бичээс дээр бичигдсэн хэдэн мянган жилүүдтэй адилхан одоо ч Бурхан амьд, идэвхитэйгээр оролцон, ажилласан хэвээрээ байгаа. Үеийн эхэнд Тэрээр бүхий л зүйлсийг зохицолдоо, хэлбэр болоод үзэсгэлэнгийн хувьд тэнцвэртэйгээр бүтээжээ. Гэсэн хэдий ч, Түүний бүтээлийн оргил нь тэнгэрлэг дотно байдлаас татгалзсан. Үүнээс хойш Бурхан биднийг Өөр лүүгээ татсаар байсан. Энэ бол гол хайрын түүх мөн. Биднийг цөмрөн унахад Бурхан хөлдүү нуур руу үсэрдэг. Биднийг дотор нь гацсан байх үед дүрэлзэн асах байшин руу Тэр гүйн ордог. Өөрсдийнхөө айдас, үзэн ядалт, ичгүүр эсвэл итгэлгүй байдалдаа тусгаарлагдсан бас хатуурсан зүрхний маань эвэршсэн ханыг Тэрээр хайлуулдаг. Гэвч хамгийн сайхан хэсэг нь гэвэл энэ найдварын ажилд Өөртэй нь нэгдэхэд Тэр биднийг дуудаж байдаг.

Олон тооны хуурамч бурхадыг сонгох замаар бид нэгэнтээ Бурханы дайсан нь байлаа. Тэр бидэнд үнэхээр хайртай байсан учраас Өөрийнхөө цорын ганц Хүүгээ илгээн, золиос болгон өргөсөн. Бидний л төлөө. Өөрийнөө дайсны төлөө. Энэ бол бидэнд өгөгдсөн үлгэр жишээ мөн. Бидний найдвар бөгөөд нэгдэхээр дуудагдсан ажил маань дайснаа хайрлах юм. Энэ бол бидний хийж чадах хамгийн тэнгэрлэг зүйл мөн. Энэ бол үгсээс болоод үйлдлүүдээс хамаагүй давсан зүйл. Энэ бол Бурханы ажилд гар бие оролцох амьдралын хэв маяг юм. Муудалцахгүй байхуйц өөрөө өөрийгөө хянах чадвартай, эв нэгдэлтэй байхуйц өрөвдөн энэрэлтэй, сул дорой байдалд байхдаа хүчийг олж харахуйц даруу зантай хүмүүс олон байх үедзагалмай-болох Түүний жинхэнэ дүр төрхөөр Христийг энэ дэлхий таньж мэдэх боломжтой болох болно.

Жоүи Армстронг
Life.Church Брокэн Эрроү

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Love Like Jesus

Эхлээд бид Түүн шиг хайрлахгүйгээр Есүстэй адилхан амьдрахад хэрхэн суралцах вэ? Life.Church-ийн ажилчид болон гэр бүлүүдийн хамт Есүс шиг амьдран, хайрлахад тэднийг урамшуулсан Бичээсүүд болон туршлагуудаасаа хэрхэн хуваалцахыг нь хамтдаа уншицгаая.

More

Энэ уншлагын төлөвлөгөөг Life.Church бүтээсэн.