Есүс шиг хайрлахЗагвар
Хамтдаа уучлагдсан
Би чуулганд өсч торнисон хэдий ч үнэнийг хэлэхэд Бурхан гэж байдаггүй мэт амьдарч байлаа. Сургууль эсвэл ажил дээрээ бусдад хайрыг харуулах боломжууд надад ирэх үед тэдгээрийг ашигладаггүй байв. Би үнэхээр тэнэг хүн байлаа. Би зөвхөн өөр дээрээ л төвлөрсөн, бардам нэгэн байв. Эргээд харахад, амьдрал дахь томоохон нөлөөллүүд дандаа л сөрөг байлаа: буруу найз нөхөд, хор хөнөөлтэй харилцаанууд, секс, садар самууны кино болон согтууруулах ундаа. Буруу хүмүүсээр хүрээлүүлсэн, эцэг эхдээ болоод найзууддаа худал хэлсэн, ууж согтуурсан, өөрөө өөртөө бий болгосон хуурамч бодит байдлаа тэжээн тэтгэж байлаа. Их сургуулийнхаа дөрвөн жилийн талд орох үед бие махбодь болоод амьдралыг маань сүйрүүлэхүйц айхавтар зүйлийг би хийж байв.
2010 оны эхэнд Дахин амилсан баяраас хэдхэн долоо хоногийн өмнө урагш гүйлгэе. Гэр бүлээрээ бид Life.Church-д уригдсан. Энэ үед бид чуулганд яваагүй хэдэн жил болсон байв. Энэ бол миний болоод гэр бүлийн маань амьдралд онцгой цаг үе байсан бөгөөд энэхүү урилга яг л цагаа олсон байлаа. Биднийг орж ирцгээхэд хүн бүр бидэнд үнэхээр тохь тухтай, хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмжийг төрүүлсэн. Энэ нь миний хувьд чуулганд алхан орох үед өмнө нь хэзээ нь мэдэрч байгаагүй зүйл байсан юм. Хамгийн анх чуулганд очих үед би амьдралдаа анх удаагаа Бурханы хайр болон уучлалд үнэхээр гайхширсан. Уучлалын талаарх сургаал заагдсан бөгөөд Есүсийн тухай болон Түүний хайрын түүхийг би ухаарсан. Би хүлээгээгүй. Тэр л өдөр би амьдралаа Есүст өргөхөөр шийдсэн. Миний хийсэн бүхий л буруу зүйлээс Бурхан намайг цэвэрлэсэн болохыг мөн одоо би цоо шинэ хүн болсоноо мэдэрсэн. Гэхдээ ингээд л болчихоогүй. Надад тусламж хэрэгтэй болохыг би ухаарсан. Хамтдаа зовлон жаргалаа хуваалцах эсийн бүлэг болох LifeGroup-д би хамтрагдах хэрэгтэй байв. Мягмар гараг бүрт уулзах, бүхий л хүйсний, залуучуудын эсийн бүлгийг олж, үүнд хамрагдаж эхэлсэн. Эндээс л бүх зүйл өөрчлөгдөж эхэллээ.
Эдгээр найзууд минь намайг хайрлан, хүлээн зөвшөөрч, үүнээс ч илүүтэйгээр Христийн төлөө амьдрах гэж юуг хэлдэг болохыг надад харуулсан. Энэ хүмүүс Есүсийн хайрладагчлан хэрхэн намайг хайрлаж байсныг би хэзээ ч мартахгүй. Тэд намайг яг л байгаагаар минь эсийн бүлэгтээ авч ирж, өнгөрснөө ялахад мөн Бурханы надад бэлтгэсэн энэ цоо шинэ амьдралыг сонгоход минь надад тусалсан. Хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд юу хийснийхээ төлөө шүүгдээгүй мэдпрэмж надад төрж байлаа. Энэ л үед надад үнэхээр хэрэгтэй байсан хайр, дэмжлэгийг тэд надад үзүүлсэн. Одоо хэн болоход минь хэлбэржүүлэхэд Бурхан эдгээр 20-иод насныханыг ашиглав. Одоо үе рүү гүйлгэх юм бол би чуулганы ажилтан, эсийн бүлгийг багийн гишүүн бөгөөд Христийн хайрын улмаас амьдрал нь өөрчлөгдөж буй түүхүүдийг олноор сонсох завшаантай нэгэн болов. Бурханд таны амьдралыг өөрчлөх чадвар бий бөгөөд ихэнхдээ эргэн тойрныхноор чинь дамжуулан Тэр үүнийг үйлдэх болно.
Спэнсэр Астон
Life.Church Брокэн Эрроү
Энэ төлөвлөгөөний тухай
Эхлээд бид Түүн шиг хайрлахгүйгээр Есүстэй адилхан амьдрахад хэрхэн суралцах вэ? Life.Church-ийн ажилчид болон гэр бүлүүдийн хамт Есүс шиг амьдран, хайрлахад тэднийг урамшуулсан Бичээсүүд болон туршлагуудаасаа хэрхэн хуваалцахыг нь хамтдаа уншицгаая.
More