Үнэн гэж юу вэ?Загвар

What Is Truth?

7-с 7 дахь өдөр

Гэж хэлэхийг та нар сонссон …

Аливааг ялгаж салгах чадвараа хөгжүүлэх нь үнэхээр чухал. Үнэндээ, энэ дэлхий дээр амьдарч байсан хамгийн ухаалаг хаадын нэг болох Соломон Хаан, аливааг ялгаж салгах, ойлголтыг эрж хайх нь хүний хийх хамгийн ухаалаг зүйл мөн хэмээн тодорхойлжээ. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ "соёлын үнэнүүдийг" үнэний гэрэлд илчлэн, амьдралд ойртуулан судалцгаая. 

Соёлын үзэл санааг Есүс (Үнэн) байнга эсрэгээр нь авч үздэг байсан. Чидун уулан дээрх сургаалийн ихэнх нь Бурханы эрх мэдлийн дор амьдрах нь үнэхээр ямар байдалтай харагддаг талаарх бидний буруу ойлголтуудыг Есүс залруулсан байдаг. Жишээ нь, Есүсийн ийнхүү хэлэхийг Матай бичиж үлдээжээ:

“Хөршөө хайрла, дайснаа үзэн яд” гэж хэлснийг та нар сонссон. Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир. …"Матай 5:43-44 АБ2013 

Гэж хэлснийг та нар сонссон … харин Би ингэж хэлж байна. Эдгээр үгс, энэ сорилтыг өнөөдөр бид амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх хэрэгтэй байна вэ?

Биднийг аз жаргалтай болгож л байвал тэр зүйлийг хий гэж хэлэхийг та нар сонссон байх. Сайхан сонсогдож байна тийм үү? Бурхан миний төлөө санаа тавьдаг учраас намайг аз жаргалтай болгох тэр л зүйлийг би үйлдэх хэрэгтэй. Гэхдээ, "та нарыг аз жаргалтай болгох зүйлийг үйлд" гэж Есүс хэзээ ч хэлээгүй шүү дээ; Тэр ариун Нэгэн шиг биднийг ч бас ариун бай гэж Тэр бидэнд тушаадаг. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж хэлэхдээ Тэр биднийг бэлтгэлтэй байхад сургасан юм. Бидний амьдрал сайн сайхнаар төгсөх болно гэхдээ Өөрийг нь аз жаргалтай болгох зүйлийг л Есүс үйлдсэнсэн бол загалмай дээрх зовлонтой үхэлд Тэр Өөрийгөө тушаахгүй, бидэнд найдвар байхгүй байх байсан юм. Тиймээс, бид өөрсдийнхөө аз жаргалын хойноос хөөцөлдөхөд биш харин ариун байхын төлөө хичээхэд бид дуудагдсан гэдэг бол үнэн.

Өөр нэг сонссон зүйл маань бол өөрийгөө хамгийн түрүүнд тавих хэрэгтэй; хамгийн түрүүнд байхын тулд өөрөөсөө хамаарах бүхнийг хий гэдэг байж болох юм. Дахин хэлэхэд, энэ үзэл санаанд итгэхээр та соригдож болно. Эцэстээ, өөрсдийгөө харж ханддаг нэгэнд Бурхан тусалдаггүй гэж үү? Үнэндээ, үүний яг эсрэг үзэл санаанд Есүс болоод Түүний хамгийн дотны дагалдагчид биднийг уриалдаг. Петр ийнхүү хэлжээ:

Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө. 1 Петр 5:6

Мөн Паул ингэж бичжээ:

Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Харин даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар. Филиппой 2:3-4

Тэгэхээр амьдрал маань өөрсдийн маань ашиг сонирхол, өөрсдийгөө дээгүүрт тавихыг эрж хайхад түшиглэдэггүй; Бурханд найдаж, даруу зүрх сэтгэлээр бусдад хандахыг жинхэнэ амьдрал гэдэг.  

Эдгээр жишээн дээр үндэслэвэл, үнэний талаарх ойлголт маань Есүсийн Хэн болох дээр бат суурилагдсан, ямар ч соёлын үзэл баримтлалыг Түүний Хэн болох гэрэлт илчлэн гаргаж, үнэнтэй нийцэх зүйлийг бат итгэлтэйгээр өөртөө авч, үл нийцэхээс нь татгалзаж болохыг бид харж байна. Үнэнийг болоод Есүсийг таньж мэдэх нь Үнэн гэж юу вэ? хэмээсэн олон жилийн өмнөх Пилатын нэхсэн асуултыг асуусаар байгаадэлхийд амьдрах онцгой итгэл, эрх чөлөөтэй амьдрахаар биднийг чөлөөлдөг.

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

What Is Truth?

Энэ нь миний үнэн үү эсвэл цорын ганц үнэн үү? Энэ хоёр харшилдах үед юу болдог вэ? Ямар нэгэн зүйлийг үнэн эсэхийг бид яаж мэдэх боломжтой вэ? Үнэн бол хийсвэр ойлголт биш--харин бодит нэгэн болох талаар дараагийн долоо хоногийн туршид хамтдаа авч үзэцгээе. Үнэн бол нэртэй, нүүр царайтай хүн юм. Харилцааг голлодог, хувирашгүй, амьдрал өгөгч, мөнхийн мөнхөд хайрлагч хүн юм. Есүс гэдэг нэртэй Хүн.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/