Үнэн гэж юу вэ?Загвар
![What Is Truth?](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F23637%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ
Үнэн бол хамааралтай зүйл биш харин харилцааг голчилдог учир нь үнэн бол "ямар нэгэн зүйл" биш харин "хэн нэгэн" юм. Үнэнд нэр, нүүр царай байдаг бөгөөд тэр нэр бол Есүс юм. Бид Түүнийг улам илүүгээр таньж мэдэхийн хэрээр энэ эмх замбараагүй, сөргөлдөх соёлд үнэнийг улам илүү амархан таних боломжтой.
Есүс бол хувирашгүйгэдэг үнэхээр гайхалтай, тайвширлыг өгөч зүйл мөн. Еврей 13:8-д Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ гэж бидэнд сануулдаг.
Энэ нь эхэнд ч Есүс хэвээрээ байсан, 2000 жилийн өмнө дэлхий дээр ирэх үедээ ч Тэр хэвээрээ байсан бөгөөд Хаан суудалдаа Тэр сууж байхдаа өнөөдөр ч хүртэл хэвээрээ гэсэн утгатай. Есүс хувирашгүй учраас үнэн ч бас өөрчлөгдөшгүй. Үнэн бол бодит зүйл бөгөөд амьдралынхаа өдөр бүртээ бид үүнээс хамааралтай байж болно! Ийм л учраас Түүний хувирашгүй байдал бол үнэхээр тайтгаруулагч чанартай.
Жишээ нь, Чидун уулан дээрх сургаал хэмээх хамгийн алдартай сургаалийнхаа төгсгөлд Есүс байшингаа барьсан хоёр хүний түүхийг өгүүлжээ. Нэг нь зөөлөн, гулсах элсэн дээр байшингаа барьсан. Салхи, үер байшингийн суурийг нүдэхэд, удалгүй нурав. Нөгөөх нь байшингаа хадан дээр барьжээ. Салхи шуурга нүдэхэд байшин ганхаж хөдлөлгүй мөнхийн мөнхөд оршин тогтнов.
Үнэний маань үндэс, суурь нь ямар чухал болохыг Есүсийн түүх харуулдаг. Бусад хүмүүсийн үзэл бодол эсвэл соёлын хандлага зэрэг түр зуурын зүйлд амьдралаа суурилуулахыг бид сонгох юм бол эмтэрсэн харилцаа, хүнд хэцүү асуудлуудтай байнга л нүүр тулсаар байх болно. Харин бид амьдралаа бат бэх, хөдөлшгүй үнэнд суурилуулах юм бол соёлын хандлага, үзэл бодлууд ороод л гарах болно мөн ертөнцөд маань тэр ч бүү хэл амьдралд маань эмх замбараагүй зүйл тохиолдох хэдий ч бид үүнийг ялан дийлэх болно. Бид бат бэх зогссон хэвээр байх болно. Тэр ч бүү хэл бид бусдын бат бэх байдлын чиглүүлэгч нь байх боломжтой.
Учир нь үнэн бол хамааралтай зүйл биш. Энэ нь харилцааг голлох, хувирашгүй зүйл юм. Есүс биднийг Өөртэйгөө харилцах харилцаанд урьдаг бөгөөд Тэр хэзээ ч өөрчлөгддөггүй. Үнэнийг таньж мэдэх нь бидний амьдралд ч бас өөрчлөгдөшгүй байдлыг авч ирдэг.
Сорилт: Амьдралын шуурганд нүдүүлэх мэт мэдрэмж танд хэр их төрдөг вэ? Сууриа шалгаарай. Соёлын хандлага гэх мэт зөөлөн, өөрчлөгдөх зүйл дээр суурилсан байна уу? Бат бэх байдлыг тогтоож болох амьдралын тань нэг хэсэг юу байна вэ? Үүнийгээ олж илрүүлээд тэр газартаа Есүсийг (Цорын ганц Үнэнийг) урьж оруул.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
![What Is Truth?](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F23637%2F1280x720.jpg&w=3840&q=75)
Энэ нь миний үнэн үү эсвэл цорын ганц үнэн үү? Энэ хоёр харшилдах үед юу болдог вэ? Ямар нэгэн зүйлийг үнэн эсэхийг бид яаж мэдэх боломжтой вэ? Үнэн бол хийсвэр ойлголт биш--харин бодит нэгэн болох талаар дараагийн долоо хоногийн туршид хамтдаа авч үзэцгээе. Үнэн бол нэртэй, нүүр царайтай хүн юм. Харилцааг голлодог, хувирашгүй, амьдрал өгөгч, мөнхийн мөнхөд хайрлагч хүн юм. Есүс гэдэг нэртэй Хүн.
More
Холбоотой төлөвлөгөө унших
![Есүс надад хайртай](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F23705%2F320x180.jpg&w=640&q=75)
Есүс надад хайртай
![Төмөр төмрийг ирлэдэг: Life-to-Life® Хуучин Гэрээн дэх зөвлөгөө](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F23762%2F320x180.jpg&w=640&q=75)
Төмөр төмрийг ирлэдэг: Life-to-Life® Хуучин Гэрээн дэх зөвлөгөө
![Бидний Зууч болох Есүсийг дагах нь](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F23813%2F320x180.jpg&w=640&q=75)
Бидний Зууч болох Есүсийг дагах нь
![Аз жаргалтай амьдралаар амьдрах нь: Хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө бус--Хүлээн зөвшөөрөгдсөн хүн шиг амьдрах талаарх эцэг эхчүүдэд зориулсан 7-өдрийн чимээгүй цагийн судлал](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F23785%2F320x180.jpg&w=640&q=75)
Аз жаргалтай амьдралаар амьдрах нь: Хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө бус--Хүлээн зөвшөөрөгдсөн хүн шиг амьдрах талаарх эцэг эхчүүдэд зориулсан 7-өдрийн чимээгүй цагийн судлал
![Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал](/_next/image?url=https%3A%2F%2Fimageproxy.youversionapi.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans%2F55229%2F320x180.jpg&w=640&q=75)