Үнэн гэж юу вэ?Загвар
Амь, эрх чөлөө, аз жаргалын араас хөөцөлдөх нь
Үнэн Есүст үндэслэгдсэн учраас энэ нь харилцааг голчилдог бөгөөд өөрчлөгдшгүй гэдэгт бид итгэлтэй байж болно. Энэ бол ямар нэгэн үл мэдэгдэх, таньж мэдэхийн аргагүй нууц биш. Энэ бол Есүс хэмээх бидний үнэн бодит, хувьчилсан Аврагч маань юм.
Энэ бол Есүсийн өөр нэгэн гайхалтай тал нь мөн: Тэр бол бидний амийн эх сурвалж маань юм. Иохан 1-р бүлэгт, Есүс Эхэнд байв--Тэрбээр Бурхан мөн бөгөөд эхэнд Бурхантай хамт байсан болохыг бид харсан. Бичээс ийнхүү цааш үргэлжилдэг:
Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй. Түүнд амь байсан ба амь нь хүмүүний гэрэл байв.Иохан 1:3-4 АБ2013
Энэ юу гэсэн утгатай вэ? Амь Христээс олддог. Мөн хожим Иоханы сайнмэдээнд, Есүс ийнхүү тодорхой хэлсэн болохыг санаарай: "Би бол зам, үнэн, амь мөн …" Энэ нь үнэн болоод амь Есүсээс олддог гэсэн үг юм. Тэр бол эдгээрийн эх сурвалж нь мөн. Эдгээр эшлэлд үнэн амь хоёрыг салгах боломжгүйг Иохан тодорхой хэлжээ. Тэгэхээр хэрэв бид Есүсийг Үнэн гэдгийг нь хүлээн зөвшөөөрөхгүй бол Түүнийг Амьболохыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Учир нь Түүний эдгээр зан чанар нь биднийг өөрсдийнхөө тохирох байдлаар тааруулан хувцаслах хувцас биш харин хувирашгүй Бурханы маань мөнхийн зан чанарууд юм.
Үнэндээ Бурханыг амь болоод үнэнийг Эхлүүлэгч болохоос татгалзах шийдвэр нь үнэхээр сүйрүүлэм шийтгэлийг авч ирдэг. Библийн түүхийн эхэнд яг л ийм зүйл болжээ. Бурханы тогтоон өгсөн бодит байдал дор эрх чөлөөтэй амьдрах эсвэл өөрсдийнхөө хүсэлд үнэнийг нийцүүлэн шинээр тодорхойлох сонголт Адам, Ева хоёрт өгөгдсөн байлаа. Бурханы тодорхойлсон бодит байдал нь Бурхантай болоод бие биетэйгээ энэхүү төгс цэцэрлэгт дотно алхан амьдрах боломжийг тэдэнд олгосон байв. Адам, Ева хоёр нүцгэн байсан хэдий ч ичгүүр гэж тэдэнд байгаагүй талаар Эхлэл 2-р бүлэгт өгүүлдэг. Өөрсдийнхөө хүсэлд нийцүүлэхийн тулд үнэнийг гуйвуулах хоромд юу болсоныг харцгаана уу:
"Үдшийн сэрүүнд цэцэрлэг дундуур ЭЗЭН Бурханы алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дунд нуугджээ." Эхлэл 3:8
Ичгүүр хэмээх ойлголт түүхэнд бий болсон учраас хамтдаа дотноор алхахаар бүтээгдсэн Эзэн Бурханаасаа тэд нуугджээ. Бидэнд өгөгдөхөөр бүтээгдсэн амийг тэд алдсан. Бид өөрсдийгөө Үнэнээсхолдуулсан учраас бид өөрсдийгөө мөн Аминаасхолдуулжээ.
Сорилт:Өөрсдийнхөө хүсэлд үндэслэн үнэнийг тодорхойлохоор соригдох амьдралынхаа хэсгийг авч үзнэ үү. Түүний үнэнийг бид өөрсдийнхөө хүслээр орлуулах үедээ Бурханы бидэнд бэлтгэсэн байсан бодит байдлыг ичгүүр, айдас амьдралыг маань удирдахаар орлуулдаг. Үнэн болоод амь бие биенээсэээ салшгүй холбоотой учир нь Есүс хэмээх ижил эх сурвалжаас тэд ундардаг юм. Өнөөдөр та хэрхэн үнэний ойлголтоо Есүс дээр бат суурилуулах сонголтыг хийж болох вэ? Дээр дурдсан сорилтод тань энэ шийдвэр хэрхэн нөлөөлөх вэ?
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ нь миний үнэн үү эсвэл цорын ганц үнэн үү? Энэ хоёр харшилдах үед юу болдог вэ? Ямар нэгэн зүйлийг үнэн эсэхийг бид яаж мэдэх боломжтой вэ? Үнэн бол хийсвэр ойлголт биш--харин бодит нэгэн болох талаар дараагийн долоо хоногийн туршид хамтдаа авч үзэцгээе. Үнэн бол нэртэй, нүүр царайтай хүн юм. Харилцааг голлодог, хувирашгүй, амьдрал өгөгч, мөнхийн мөнхөд хайрлагч хүн юм. Есүс гэдэг нэртэй Хүн.
More