Үнэн гэж юу вэ?Загвар

What Is Truth?

7-с 5 дахь өдөр

Толин дээрх тусгалас эхэл

Үнэн бол дарамтлахуйц, хорихуйц гэсэн эртний худлыг бид өчигдөр няцаасан.Өнөөдөр бид үнэний талаарх өөр нэгэн буруу ойлголтыг авч үзэх болно. Энэ нь хэдийгээр хэлэгддэггүй ч олонтаа ашиглагддаг. Үнэн бол зэвсэг мэтээр ашиглагдахаар хэзээ ч өгөгдөөгүй, энэ бол суурь байхаар өгөгджээ. Гэвч Есүсийг энэ дэлхий дээр ирэх үед ч хүртэл шашны удирдагчид Өөрийнхөө хүмүүстэй Бурханы байгуулсан онцгой гэрээний үнэнийг бусдыг эрх мэдэлдээ оруулахад ашигласан. Энэ нь Есүст ОГТХОН ч таалагдаагүй.

Матай 23-р бүлэгт, Есүст тэсвэрлэхээ больж, айдас төрүүлэхүйцээр фарисайчуудыг зэмлэдэг. Тэр тэдний ялзрал, хоёр нүүрийг нь илчилжээ. Товчоор өгүүлбэл:

"Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй."Матай 23:13

Есүс тэднийг, үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн могойнууд, тамын шийтгэлээс зугтаж үл чадах тамын үр удам хэмээв. Тэр эдгээрийг зүгээр л нэг хэлээгүй. Өөрийгөө дээгүүрт тавигч, үнэнийг буруугаар ашиглаглагчдыг Есүс МАШ ноцтойгоор авч үздэг нь тодорхой байна. 

Үүний адил алдааг хэзээ ч гаргахгүй байх дээр бүгдээрээ болгоомжтой байцгаая. Шашны удирдагчидтай адилхан байр сууринд хүрэх нь таны хувьд ямар ч боломжгүй гэж та бодож байна уу? Өөрсдийнхөө алдааг олж харахаасаа өмнө бусдынхыг чичлэх нь амархан байдгыг бидний хэн ч тийм хялбархан хүлээн зөвшөөрдөггүй. Бусдыг шүүмжлэх, өөрсдийнхөө ашгийг эрх хайх, өөрийгөө бусдаас дээр гэж харах нь амархан байдаг. Түүний хийснийг би хийгээгүй шүү дээ. Түүн шиг би хэзээ ч буруу замаар явахгүй.Гэвч яг л энэ үзэл бодол фарисай хүн болох ирмэг дээр ирээд байгаагийн шинж тэмдэг аж. 

Ийм л учраас эхлээд өөрийгөө шалга, бусдын нүдэн дэх үртсийг авахаасаа өмнө "өөрийнхөө нүдэн дэх дүнз"-ийг авахыг Есүс бидэнд ухаалгаар сануулжээ. энэ нь инээдтэй дүрслэл хэдий ч энэ нь өөрсдийнхөө асуудал, бурууг анзаараагүй атлаа бусдын алдааг хайж, үүнийг нь давслах гээд байдгыг маань үр нөлөөтэйгээр дүрсэлсэн аж. 

Ийм учраась Есүсийн ах Иаков, Буханы үнэн, Түүний төгс хуулийг тольтой зүйрлэжээ. Юу гэвэл: Бусдыг харахын тулд та толинд хардаггүй. Өөрийгөө харахын тулд та толинд хардаг.  

Сорилт: Бусдын нүүрэнд үнэний толийг та тавьдаг хэдий ч өөрийнхөө нүүрийг толинд харахаа мартахдаа амархан нэгэн мөн үү? Уучлал хэрэгтэй бол үүнийг гуйх мөн Түүний танд харуулах зүйлд даруугаар хариулахад, зүрхийг тань байнга шалгахыг Бурханаас гуйх залбирлын хэлбэрээр энэ асуултад та хариулаад үзээрэй.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

What Is Truth?

Энэ нь миний үнэн үү эсвэл цорын ганц үнэн үү? Энэ хоёр харшилдах үед юу болдог вэ? Ямар нэгэн зүйлийг үнэн эсэхийг бид яаж мэдэх боломжтой вэ? Үнэн бол хийсвэр ойлголт биш--харин бодит нэгэн болох талаар дараагийн долоо хоногийн туршид хамтдаа авч үзэцгээе. Үнэн бол нэртэй, нүүр царайтай хүн юм. Харилцааг голлодог, хувирашгүй, амьдрал өгөгч, мөнхийн мөнхөд хайрлагч хүн юм. Есүс гэдэг нэртэй Хүн.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/