Үнэн гэж юу вэ?Загвар

What Is Truth?

7-с 4 дахь өдөр

Эрх чөлөө!

Есүсийг таньж мэдэх нь Үнэнийг таньж мэдэхийг хэлдэг. Бодит, харилцааг чухалчилдаг, үл өөрчлөгдөх, амийг өгөгч үнэн юм, учир нь энэ бол бидний эх сурвалж болох Есүс дээр гагцхүү үндэслэгдсэн. Тэр үнэнийг таньж мэдэх нь тохиолдлын бус, тодорхойлох боломжгүй зүйл биш харин энэ үнэн бол бүрэн хамаарч, таньж мэдэж, өдөр бүр амьдралаа төвлөрүүлж болохуйц харилцаа болох талаар бид авч үзсэн. Гэхдээ энэ нь бидэнд тогтвортой байдлын тайтгарлыг авч ирээд зогсолгүй үнэн бол эрх чөлөөг дагуулдаг.

Үүнийг бүрэн ухаарах нь үнэхээр чухал учир нь Эхлэл 3-р бүлэг дээрх Адам, Евагийн адилаар Бурхан болоод Түүнтэй харилцах харилцаа маань үнэндээ хориглохуйц, дарамталсан гэж тодорхойлох худлаар бид соригдож болно. Могойд итгэхийг Адам, Ева сонгох үедээ тэд Бурхан өөрсдөөс нь ямар нэгэн зүйлийг өгөхгүй байна гэдэгтэй могойтой санал нийлжээ. Энэ нь худал болохыг, Өөрөөс нь тусгаарлагдахаас-эмх цэгцтэй байдал, амьдралын эх сурвалжаас бид тусгаарлагдах үед төөрөгдөл, үхлээс хүүхдүүдээ хамгаалахыг Бурхан хүссэн болохыг нь бид тод хардаг. Гэвч тэр худал үнэхээр итгэл үнэмшил төрүүлэхүйц байв. 

Худал биднийг хорьдог. Тэдгээр нь биднийг халхлах, донтолт, ичгүүр, тусгаарлалтын эргүүлэгт хорьдог. Үнэн үүний эсрэг үр нөлөөг үзүүлдэг. Энэ нь хорьдоггүй, дарамталдаггүй; энэ нь үнэндээ биднийг чөлөөлдөг.

Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд, "Хэрэв та нар үгэн дотор минь байвал үнэхээр Миний дагалдагчид байна. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө." гэв. Иохан 8:31-32

Та үүнийг анзаарсан уу? Үнэнийг ойлгох нь биднийг чөлөөлдөг! Есүст (Үнэн) итгэх, Түүнтэй харилцах дотно харилцааны үр дүнд энэ чөлөөлөлт ирдэг. Үнэн дотор алхах нь дүрэм журмын жагсаалтыг дагахыг л хэлж байгаа юм биш; энэ нь Аврагчтай, боолчлоглсон нэгнийг чөлөөлөгч Тэр л Нэгэнтэй харилцах харилцаа юм. Үйлчлэлийнхээ эхэнд синагогт сургаал зааж байхдаа эш үзүүлэгч Исаиагийн номоос Есүс эш татан: 

""Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайнмэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу ...""гэж хэлжээ.Лук 4:18

Өөрийнх нь намтар дахь Мессиагийн тодорхойлолтод-Тэр бол үүнийг л хийхээр ирсэн Нэгэн болохыг тодорхой хэлжээ:бусдыг чөлөөлөхюм. 

Энэ л таныг хойш нь татаж байгаа учраас үнэнээс татгалзахад таныг сорих эртний худалд бүү итгэ. Энэ нь таныг хойш нь татаж байгаа юм биш. Үнэнд нүүр царай гэж байдаг бөгөөд тэр нүүр царай бол Есүс. Бидний өөрсдийнхөө хорьсон хорионоос ч хүртэл биднийг чөлөөлөхөөр энэ дэлхийд ирсэн Нэгэн.

Сорилт:Бурханы танд бэлтгэсэн амьдралаас хойш нь татах худлуудыг тодорхойл. Энэ нь харилцаанд тань үл ялиг нөлөөлөх жижигхэн зүйл байж болох юм. Удаан хугацаагаар тэмцэлдсээр байх том зүйл ч байж болно. Цаасан дээр бичээд, таныг чөлөөлөх Есүсийн Үгийг эрж хай. Дахин тэр худалд итгэхэд соригдох үедээ өөртөө сануулахаар Бурханы танд илчлэх эшлэлийг цээжил.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

What Is Truth?

Энэ нь миний үнэн үү эсвэл цорын ганц үнэн үү? Энэ хоёр харшилдах үед юу болдог вэ? Ямар нэгэн зүйлийг үнэн эсэхийг бид яаж мэдэх боломжтой вэ? Үнэн бол хийсвэр ойлголт биш--харин бодит нэгэн болох талаар дараагийн долоо хоногийн туршид хамтдаа авч үзэцгээе. Үнэн бол нэртэй, нүүр царайтай хүн юм. Харилцааг голлодог, хувирашгүй, амьдрал өгөгч, мөнхийн мөнхөд хайрлагч хүн юм. Есүс гэдэг нэртэй Хүн.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/