Үнэн гэж юу вэ?Загвар
Үүнийг хэрхэн таньж мэдэх вэ?
"Үнэн гэж юу вэ?" гэдэг асуултад өнгөрсөн хэд хоногийн туршид бид хариулсан. Тэр хариулт бүртээ үнэн бол Есүстэй салшгүй холбоотой болохыг олж мэдлээ. Анхдагч Нэгэн. Мөн Тэр Өөрөө Үнэн учраас итгэлтэй байхуйц зүйл бидэнд бий. Нэгдүгээрт, үнэн бол харилцааг чухалчилдаг. Бид Есүсийг таньж мэдэж болох учраас бид ч бас Үнэнийг таньж мэдэж болно. Хоёрдугаарт, тэр Үнэн хэзээ ч өөрчлөгдөшгүй. Есүс хэзээ ч өөрчлөгддөггүй учраас үнэн ч бас өөрчлөгддөггүй. Гуравдугаарт, үнэн бол амь өгөгч. Есүс Анхдагч Нэгэн болохынхоо хувьд үнэний эх сурвалж байгаад зогсохгүй мөн амийн эх сурвалж аж. Энэ хоёр хоюулаа Түүний мөнхийн зан чанарыг илчилдэг.
Мөн үнэн гэж юу биш болох талаарх хэдэн зүйлийн бид авч үзсэн. Үнэн бол дарангуй биш. Худлууд биднийг хорьдог бол үнэн биднийг чөлөөлдөг. Мөн үнэн бол бусдыг эрх мэдэлдээ оруулах хэрэгслэл биш юм. Үнэн хэрэгтээ энэ бол үнэний зорилгоос огт эсрэг зүйл юм. Өөрсдийнхөө амьдралыг бодит байдлын суурьтай зэрэгцүүлэх боломжийг үнэн бидэнд олгодог.
Тэгэхээр одоо бид үнэн гэж юу болох мөн үнэн гэж юу биш болохыг мэдэх хэдий ч ямар нэгэн зүйл үнэндээ үнэн эсэхийг хэрхэн ялгаж салгах вэ гэж асуусан хэвээр байж болох юм. Тэгэхээр та хэрхэн итгэлтэй байх боломжтой вэ?
Зөв хариулт эсэхийг олж мэдэхийн тулд түлхүүр хариулттай харьцуулах хэрэгтэй болдог. Зөв будаг мөн эсэхийг мэдэхийн тулд гэрийнхээ бүтэн ханыг будахаасаа өмнө сонгосон өнгөтэйгөө харьцуулж хардаг. Гол санаа бол танд харьцуулах зүйл гэж бий шүү гэдэг юм. Ямар нэгэн зүйл үнэн эсэхийг олж мэдэхийн тулд Анхдагч Нэгэнтэй бид үүнийгээ харьцуулах хэрэгтэй болно. Энэ Есүс шиг харагдаж байна уу? Энэ нь Түүний зан чанар, зан байдалтай тохирч байна уу?
Энэ нь Есүстэй тохирч байгаа бол Үнэнтэй нийцэж байгаа гэсэн үг учир нь эдгээр нь нэг бөгөөд ижил аж. Итгэлтэй биш байсаар байна уу? Тэмцэлдэж буй үзэл баримтлалынхаа үр жимсийн талаар бодоод үз. Энэ нь таныг хаашаа хөтлөнө вэ? Энэ нь ямар үр дүнд хүргэх вэ? Үнэн бол ичгүүр, хорионд биш харин эрх чөлөө, аминд хөтөлдөг. Таны бодож буй зүйлийн нөгөө талд сайн үр жимс, амь цэцэглэн байна уу?
Эцэст нь, үнэнийг ялгаж салгахад бидний өөрсдийн хүсэл эрмэлзэл саад болох тохиолдол байдаг. Үнэндээ үнэн биш зүйлийг бид үнэн болгохыг хүсэж байна гэж төсөөлье. Жишээлбэл, бидний сонголт хоосон орчинд хийгддэг бөгөөд зөвхөн бидэнд л нөлөөлдөг гэж итгэхийг хүсдэг хүмүүс олон байдаг. Бид үүнийг үнэн байгаасай гэж хүсдэг учир нь бид алдаа гаргах эсвэл ямар нэгэн ухаангүй зүйлийг хийх үедээ бусад хүмүүсийг өвтгөхөөс ирэх харилцааны өвдөлт эсвэл ичгүүртэй нүүр тулахыг тэр бүр хүсдэггүй. Гэвч үнэн хэрэгтээ, биднийг гаргах шийдвэрүүдийн нэг нь ч бүрэн тусгаар байдаггүй. "Нууц" шийдвэр маань ч хүртэл хамгийн дотно хүмүүс болоод бидний хооронд эмзэг байдлыг үүсгэдэг бөгөөд биднээс харилцаан дахь дотно байдлыг маань хулгайлдаг.
Ямар нэгэн зүйлийг үнэн байгаасай гэж хүсэх нь тухайн зүйлийг үнэн болгодоггүй. Тэгэхээр, үнэнийг ялгаж салгах хялбар арга бол бодит байдлын сууриас өөрсдийнхөө хүслийг салгахад суралцах юм. Бид өөрсдөөсөө давуулан харахад суралцах ёстой болдог. Үүнийхээ оронд итгэлийн маань зохиогч бөгөөд төгс болгогч--Есүс рүү бид харах ёстой. Тэгэхээр ямар нэгэн зүйл үнэн эсэхийг бид хэрхэн мэдэх вэ? Бид тэр үнэнийг Анхдагч Нэгэнтэй харьцуулж, тэр үнэний үр жимсийг нь харж мөн өөрсдийнхөө хүслээс гадуурх Эх сурвалжийг эрж хайвал зохино.
Сорилт:Эдгээр шалгуурыг өнөөдөр та амьдралдаа хэрэгжүүлж үз мөн Есүс хэмээх үнэний төгс шүүлтүүрээр бүхнийг шалгах зуршлыг олж авна уу. Таны олонтаа сонсох эсвэл сошиал медиа дээр мэдээлэгдсэн байхыг нь харах зүйл өнөөдөр юу байна вэ? Ямар нэгэн зүйлийг олов уу? Олсон бол үүнийгээ Анхдагч Нэгэнтэй харьцуул. Энэ нь хаашаа хөтөлж буйг авч үз. Эх сурвалжаа нягтлан шалга. Үүнийг та үнэн байгаасай гэж хүсэж байна уу эсвэл энэ үнэхээр үнэн үү? Энэ үйл явцаа тэмдэглэж бич тэгээд энэ нөхцөл байдалд тань ярихад Есүсийг урь.
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ нь миний үнэн үү эсвэл цорын ганц үнэн үү? Энэ хоёр харшилдах үед юу болдог вэ? Ямар нэгэн зүйлийг үнэн эсэхийг бид яаж мэдэх боломжтой вэ? Үнэн бол хийсвэр ойлголт биш--харин бодит нэгэн болох талаар дараагийн долоо хоногийн туршид хамтдаа авч үзэцгээе. Үнэн бол нэртэй, нүүр царайтай хүн юм. Харилцааг голлодог, хувирашгүй, амьдрал өгөгч, мөнхийн мөнхөд хайрлагч хүн юм. Есүс гэдэг нэртэй Хүн.
More