Магтаал бол миний зэвсэгЗагвар

Worship Is My Weapon

6-с 6 дахь өдөр

Өнөөгийн дэлхий ертөнц асар олон тодорхойгүй байдлаар дүүрэн.

Өдөр бүрийн хэвшлүүд маань асар ихээр өөрчлөгдсөн. Олон нийтийг хамарсан гоц үзэгдэл тохиолдох үед ямар нэгэн энгийн байдлаас зуурахыг хүмүүс маш ихээр хүсэх болов. Эдгээр өөрчлөлтүүд олон хүнийг санаа зоволт, стресст хүргэлээ. Зарим хүний хувьд тэд чуулгандаа ч явж чадахгүй байна! Эерэг үр дүн гарах болно гэдгийг харахад, асар их тодорхойгүй байдалд байхдаа эерэг үзэл бодолтой байхад үнэхээр хэцүү.

Бид яавал зохих вэ?

Итгэгч хүмүүс болохынхоо хувьд хүнд хэцүү үед байхдаа хийдэг л зүйлээ хийх ёстой:

МАГТ.

Магтах бол зэр зэвсгийн санд минь байх хамгийн хүчит зэвсэг маань мөн. Сургаал заах, Бурханы Үгийг амьдралдаа хэрэгжүүлэх нь зөвхөн таны дотор хүчийг байршуулаад зогсохгүй бас үүнийг сонсохоор чих нь нээлттэй байх хүн бүрт байршуулагддаг! Магтаал бол зөвхөн чуулганд зориулагдсан зүйл ч бас биш! Гэрээсээ, ажлаасаа, ажил руугаа явах, ажлаасаа харих замдаа машин дотроо мөн орондоо орохоосоо өмнө бид магтах ёстой. Дайсан тулалдахаар ирэх үед бид бууж өгөхгүй! Бурхан бидэнд уулыг ч нүүлгэх багаж хэрэгслэлийг өгсөн бөгөөд энэ бол магтаал юм.

Айхаа боль.

Маргааш юу болохыг бид мэдэхгүй хэдий ч бидэнд үүнийг мэдэх шаардлага огт байхгүй.

Өнөөдөр бид амьд Бурханыг магтах болно.

Хэмжээлшгүйгээр биднийг ивээж ерөөх Бурханыг бид магтах болно.

Тэр энэ бүхнийг Бүтээгч нь учраас ирээдүйд юу болохыг мэддэг Бурханыг бид магтах болно!

Биднийг замаас минь хазайлгах багаж хэрэгслэл, заль мэхүүд гэж дайсанд байдаг. Эргэлзээ. Сэтгэлийн зовлон түгшүүр. Сэтгэлийн хямрал. Эдгээр нь бүгд биднийг сатааруулан, устгахын тулд ашиглагддаг боловч магтаал энэ бүхнийг бүгдийг нь ялдаг!

Магтаал бол таны зэвсэг. Зэвсэгээ хурц байлгасаар бай, тэгвэл та тулаан бүрт ялах болно!

-Давид Вилла

Хэрэв та Давидтай хувьчлан холбогдохыг хүсэж байгаа бол, Фэйсбүүк дээрх only Game Changer группт-нэгдэхийн тулд энд дарна уу.

Фэйт Гийр соллекшинийг сонирхохыг хүсвэл, <энд дарна уу 

Бичээс

Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Worship Is My Weapon

Асар их стресс, бэрхшээлтэй үед ямар ч бэршээлийг ялах боломжийг олгохуйц бидэнд байдаг нэг түлхүүр зэвсэг гэж байдаг нь: магтаал юм! Энэ зургаан өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр энэ зэвсгийг хэрхэн үр нөлөөтэйгөөр ашиглах талаар Давид Вилла өөр өөр магтаалын удирдагчидтай ярилцжээ! Магтаал бол бидний зэвсэг!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид Виллад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://davidvilla.me