Магтаал бол миний зэвсэгЗагвар

Worship Is My Weapon

6-с 3 дахь өдөр

Гучин хоёр хүнээс хэдэн мянган хүнтэй болтлоо өссөн чуулганы пасторыг би 36 жилийн туршид хийсэн. Сүүлийн таван жилд шинэ итгэгчдэд усан баталгааг ӨДӨР БҮР хийх замаар бид үнэхээр ивээгдсэн. 

Эдгээр он жилүүдийн өсөлтийн явцад миний хэзээ ч төсөөлж байгаагүй асуудлууд, зөрчилдөөн, урам хугарахуйц цаг үе, дотоод ба гадаад мөн сүнсний тулаанууд бидэнд гарсан. 

Энэ аяны туршид амьдралын маань үнэхээр чөлөөлөхүйц өдрүүд бол сүнсний зэвсгийн ХҮЧИЙГолж мэдсэн өдөр байв.

Бид сүнсний тулаанд байгаа гэж Библи бидэнд хэлдэг. Бид "Христ Есүсийн сайн цэрэг" (2 Тимот 2:3) байхад дуудагдсан. 

Сайн муугийн хоорондох дайнд бид байгаа.

Бидний эрүүл мэнд, гэр бүл, харилцаа, итгэл: зэрэг амьдралын маань өөр өөр хэсгүүдэд дайсан довтолдог. 

Тантай нүүр тулах зүйлс зөвхөн харагдах зүйлсээр хязгаарлагддаггүй.

Библи дээр үүнийг "заль мэх"гэдэг. Үүнийг Ефес 6:11-с олж харж болно. Энэ нь муу ёрын сүнсний "болгоомжтойгоор урьдаас бэлтгэсэн хуйвалдаан, стратеги төлөвлөгөө" гэсэн утгатай. Бид дайтаж буйгаа ухаарахын хамт сүнсний хувьд сэргэг байх, дайсны арга барилд сэрэмжтэй байн, тулаанд Бурханы өвч зэвсгийг агсах нь амин чухал. Бурханы сүнслэг байдлын өвч зэвсгийг агсах талаар Ефес 6:11-18-д тодорхойлжээ.

Чөлөөлөлтийг авч ирэхэд магтаал бол асар их хүчтэй, үр нөлөөтэй зэр зэвсэг мөн. 

Тулаанд маань магтаалын зэвсгийн авч ирдэг гурван зүйлс бол:

1. Магтаал анхаарлыг минь дахин чиглүүлдэг. Ямар ч нөхцөл байдалд анхаарал төвлөрүүлэх зүйлээ л бид мэдэрдэг. Тодорхойгүй ирээдүйтэй нүүр тулах үед магтаал амар тайвны үүдийг нээдэг.

2. Магтаал дайсныг тараан бутаргадаг. Иохашафатад Бурхан "Тулаанд магтагчдыг тэргүүн эгнээнд тавь, Бурхан ялалтыг өгөх болно гэдэгт найд" гэсэн зааварчилгааг өгчээ. Иохашафатын ялалт магтаалаар эхэлсэн. (2 Шастир 20:19)

3. Магтаал бол дэлхийд биднийг гэрчлэх гэрчлэл маань мөн. Үйлс 16:25-д, Паул, Силас хоёр зодуулж, гинжлэгдэн, шоронд хоригдсон байлаа. Шөнө дунд тэд магтан дуулж байв. Бурхан газар хөдлөлтийг илгээн, бүх хаалганууд нээгдэн, хоригдол бүрийн гав дөнгө нь мултарч унажээ. Тэр хоёроос бусад бүх хоригдлууд орголгүй үлдсэн учир нь тэд Бурханыг магтсаар байсан тэр хоёрыг хэрхэн зовж буйг нүдээр харсан хүмүүс байсан юм.

"Түүнийг магтагч хүмүүсээр дамжуулан Тэр ажлаа хийдэг Эзэнийг магтъя,

Та Түүнийг магтах үед таныг хүлэх мэт гав дөнгөнүүд мултран унадагын төлөө Эзэнийг магтъя"

-Доктор Билл Пурвис, Билл Пурвис удирдлага

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Worship Is My Weapon

Асар их стресс, бэрхшээлтэй үед ямар ч бэршээлийг ялах боломжийг олгохуйц бидэнд байдаг нэг түлхүүр зэвсэг гэж байдаг нь: магтаал юм! Энэ зургаан өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр энэ зэвсгийг хэрхэн үр нөлөөтэйгөөр ашиглах талаар Давид Вилла өөр өөр магтаалын удирдагчидтай ярилцжээ! Магтаал бол бидний зэвсэг!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид Виллад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://davidvilla.me