Магтаал бол миний зэвсэгЗагвар

Worship Is My Weapon

6-с 1 дахь өдөр

БУРХАНЫГ НӨХЦӨЛ БАЙДАЛД МАГТААЛ МААНЬ УРЬДАГ!

Бид Бурханыг магтах үед энэ нь сүнсийг босгон барьж, өдөр бүр нүүр тулах зовлонгоос анхаарлыг маань өөрчлөх болно.

Санаа зоволт ихсэх үед, эргэн тойрон дахь нөхцөл байдлууд даван туулшгүй мэт санагдах үед Түүний сайн бөгөөд хамгийн дээд зорилгод найдан Бурхан руу анхаарлаа эргүүлэх сонголт бидэнд байдаг. Үүнийг бид магтаалаар дамжуулан хийж болох ба бид Түүнийг магтаж эхлэх үед Ариун сүнс дараах зүйлсэд анхаарлаа дахин төвлөрүүлэхэд минь тусалдаг . . .

Түүний Үгэнд.

Түүний амлалтуудад.

Бидний амьдрал дахь Түүний төлөвлөгөөнд.

Би ингэж л тулалддаг. Магтаал бол миний сонгох зэвсэг мөн. Бид магтах үед өмнөө буй тулааныг харахаа больж, бидний дотор орших Бурханыг харж эхэлдэг!

Санаа зовох үедээ магт.

Айх үедээ магт.

Стресстэй үедээ магт.

Эцэж цуцсан үедээ магт.

МАГТААЛ МААНЬ ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ АВЧ ИРДЭГ!

Таныг үүнийг ойлгохгүй байсаар байгаасай гэж дайсан хүсэж байдаг! Тэр БУРХАНЫ ТАНД ЗОРИУЛАН БЭЛТГЭСЭН ЗҮЙЛ РҮҮ ЯВАХЫГ чинь хүсдэггүй!

Таны чөлөөлөлтийн түлш бол уушгинд чинь байх амьсгал буюу-Есүсийг магтах юм!

Магтаал ханыг нураадаг.

Магтаал биднийг Эцэг рүү ойртуулдаг.

Магтаал амьд байх шалтгааныг минь бидэнд сануулдаг.

Магтаал тэнгэрулсыг бидний дээр буулган авч ирдэг.

БИДНИЙ МАГТААЛ УУР АМЬСГАЛЫГ ӨӨРЧИЛДӨГ!

Эргэн тойрныхоо уур амьсгалыг өөрчлөх түлхүүрийг Бурхан танд аль хэдийнээ өгсөн. Сүнсэн дэх дуу хоолойгоо гаргах үед байшингийн суурь чичирхийлэгдэн, гайхамшгийг авч ирэх болно. Үүнийг олж мэдэх үедээ та ямар ч нөхцөл байдал, зовлон дунд Түүнийг магтаж эхлэх болно.

Өөрийнхөө хүмүүсийн магтаалд Эзэн нутагладаг. Жинхэнэ магтаал байх газарт Бурхан байдаг.

Эзэнийг магтах энэхүү гайхалтай нууцад шингэсэн хүч, ялалт, ивээл, эдгэрэл, урамшуулалт, нөлөөг хэтрүүлэн үнэлэх ямар ч боломжгүй.

Нам гүм магтаал

Дуулал 46:10-т, "Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд" гэжээ.

"Тэмцэлдэхээ болих" гэж юу гэсэн утгатай вэ? "Тэмцэлдэхээ болих" нь Грекээр зууралтаа тавих, өөрийгөө сул дорой нэгэн болгох гэж орчуулагддаг. Ямар чөлөөлөхүйц санаа вэ! Биднийг хэзээ ч гонсойлгохгүй Бурханаас бүрэн хамааралтай байснаар бид эрх чөлөөг олдог.

Бурхан тань бүхнийг хянаж байгаа!

Стресст орохоо болин-магт!

Бүү гомдолло-магт!

Бүү хов жив ярь-магт!

Бүү уурла-магт!

Бүү шантар-магт!

Магтаал чинь таны зэвсэг мөн!

-Давид Вилла

Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Worship Is My Weapon

Асар их стресс, бэрхшээлтэй үед ямар ч бэршээлийг ялах боломжийг олгохуйц бидэнд байдаг нэг түлхүүр зэвсэг гэж байдаг нь: магтаал юм! Энэ зургаан өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр энэ зэвсгийг хэрхэн үр нөлөөтэйгөөр ашиглах талаар Давид Вилла өөр өөр магтаалын удирдагчидтай ярилцжээ! Магтаал бол бидний зэвсэг!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид Виллад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://davidvilla.me