Магтаал бол миний зэвсэгЗагвар
Амьдралын асуудлуудаас зугтаж чадах хүн гэж нэг ч байдаггүйтэй бид бүгд санал нийлэх байх.
Үнэндээ, ихэнхдээ анхааралгүй орхигддог амлалтуудын нэг бол дараах амлалт мөн, "Ертөнцөд та нар зовлонтой байна" (Иохан 16:33). Энэ бидний хүсэн хүлээгээд байх зүйл мэт санагдахгүй боловч энэ эшлэлийн сүүлийн хэсэг бидэнд найдварыг өгдөг . . ."Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан."
Хэрэв Есүс ертөнцийг аль хэдийнээ ялсан юм бол зовлонтой байх үедээ бид хэрхэн тулалдах ёстой вэ? Бид зүгээр л Түүнийг магтах болно. Энэ магадгүй тийм ч үр нөлөөтэй зэвсэг мэт сонсогдохгүй байж болох хэдий ч энэ бол үнэхээр үр нөлөөтэй гэдгийг би танд баталж байна. Магтаалын төлөв бол бууж өгөх байдаг болохыг анзаараарай. Амьдрал дээр бууж өгөх нь сул дорой байдлын шинж тэмдэг гэж харагддаг. Гэсэн хэдий ч энэ бол дайсандаа бууж өгөх талаарх асуудал огт биш; харин Хаандаа бууж өгөх талаарх асуудал юм. Таны магтах Хаан бол таны эсрэг зогсох ямар ч зүйлээс хамаагүй агуу болохыг та ойлгох ёстой.
Даниел 3-р бүлэгт, Шадрах, Мешах, Абеднего нар асуудалтай нүүр тулсан бөгөөд шийдвэр гаргах хэрэгтэй болжээ. Небухаднезар Хаан тэдэнд, та нар бурхдад минь үйлчилдэггүй болоод миний босгосон алтан хөрөгт мөргөхгүй аваас дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана гэж хэлэв. Гэсэн ч тэд, "энэ хэргийн талаар танд хариулах хэрэг бидэнд байхгүй. Бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дүрэлзсэн галтай зуухнаас ч хаантан таны гараас ч биднийг Тэр аварна. Хэдийгээр тэгэхгүй байсан ч, өө хаантан, бид бурхдад тань үйлчлэхгүй мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдсүгэй" гэж хариулдаг. Тэд хангалттай асуудалтай нүүр тулсан байтал, хаан зуухыг галлах ёстойгоосоо долоо дахин илүү галлахыг тушаав. Магтаал тань дайсанд үргэлж доромжилсон мэт байх болно; энэ бол таны хийж чадах хамгийн зоримог алхам болохыг анзааран хараарай.
Хэрэв та энэ түүхийг үргэлжлүүлэн унших юм бол Шадрах, Мешах, Абеднего нарыг хүлсэн тэр л цэргүүд өөрсдөө галт шатсан болохыг та олж харах болно. Үүгээр зогсохгүй Эзэн Өөрийгөө галд илчилсэн байдаг. Магтаал (бууж өгөх төлөв байдал) үргэлж Бурханыг нөхцөл байдалд тань авч ирэх болно! Үүнд л Тэр татагддаг бөгөөд та Түүнийг магтах үед Тэр таны өмнөөс тулалддаг ба ялалтыг та хуваалцах боломжтой болдог!
Би таныг дараах зүйлд сорьж байна: Эзэний сайн сайханд анхаарлаа төвлөрүүл, Түүнийг магт, тэгвэл Тэр таны өмнөөс тулалдах болно! Түүний оршихуйд амьдрах гэдэг нь ялалт дотор амьдрахыг хэлдэг. Магтаал бол таны зэвсэг мөн!
- Иохан Вайлдс, Магтаал, бүтээлт урлагын пастор
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Асар их стресс, бэрхшээлтэй үед ямар ч бэршээлийг ялах боломжийг олгохуйц бидэнд байдаг нэг түлхүүр зэвсэг гэж байдаг нь: магтаал юм! Энэ зургаан өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр энэ зэвсгийг хэрхэн үр нөлөөтэйгөөр ашиглах талаар Давид Вилла өөр өөр магтаалын удирдагчидтай ярилцжээ! Магтаал бол бидний зэвсэг!
More