Магтаал бол миний зэвсэгЗагвар

Worship Is My Weapon

6-с 4 дахь өдөр

Хабаккук 3:17-18 Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй, Усан үзмийн мод ч үр жимсгүй, Чидуны ургац гарахгүй, талбайд хүнс огт ургахгүй байсан ч Бас хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч ЭЗЭНий дотор би баясан хөөрч, Авралынхаа Бурхан дотор баярлана.

Тулаанд та ямар зэвсгийг сонгох вэ? Эргэлзэх зүйлгүйгээр, магтаал бол таны хамгийн эхний сонголт байхгүй л байх боловуу. Дуулах болон хөгжим тоглох бол өөрөө өөрийгөө хамгаалах агуу арга барил огт биш. Гэсэн хэдий ч магтаал бол зэвсэг юм. Мөн магтаал бол сонголт мөн.

Өнгөцхөн харахад Библийн энэ бичээсийг бичигчийн-инжрийн мод цэцэглээгүй, усан үзмийн мод ч үр жимсгүй, чидуны ургац гарахгүй, хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй зэрэг өөрийнх нь нэр дээр гэхээр нэг ч зүйл үгүй мэт санагдаж болох юм. Гэвч дахин нэг удаа уншаад үз-инжрийн мод нь цэцэглээгүй л болохоос түүнд инжрийн мод бий болохыг та харах болно. Усан үзмийн мод нь үр жимсгүй ч-түүнд усан үзмийн мод бий. Чидуны ургац гарахгүй байх хэдий ч; түүнд чидун бий. Түүнд хонины хашаа байгаа хэдий ч-хонь үүнд нь байхгүй-саравчинд нь үхэр байхгүй хэдий ч түүнд үхрийн саравч бий. Хичээсэн хэдий ч амжилтанд хүрээгүй хүнтэй танилцах үедээ энэ хараагаар . . . дахин хараад үзээрэй. Энэ бол ядуурлаас хамаагүй давсан зүйл; энэ бол урам хугаралтын гүн үе шат.

Энэ бол агуу хөрөнгө оруулалт, хүлээлтээр дүүрэн амьдрал мөн. Энэ хүн үрийг тарьсан, хашаа барьсан, мөнгө төгрөгөөрөө хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд өөрийнхөө ямар ч буруугүй үйлдлээс болоод асар их алдагдлыг үзэж туулж буй аж. 

Үүнтэй адил байдлыг та үзэж туулж байсан уу? 

Харилцаа уналтад орсон бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд таны хийж чадах зүйл нэг ч үгүй. 

Эдийн засаг уналтад орсон бөгөөд үүнийг удаашруулахын тулд таны хийж чадах зүйл гэж нэг ч байгаагүй. 

Мэргэжил эзэмшихийн тулд та шаргуу хөдөлмөрлөсөн хэдий ч та бусдын л адил ажлаасаа халагдсан. 

Ням гараг бүр та хүүхдүүдээ чуулган дээрээ авч ирдэг байсан хэдий ч тэд буруу сонголтуудыг хийсээр л ирсэн. 

Та үүнийг сонгоогүй хэдий ч бүтэлгүйтсэн; үнэндээ үүнд таны сонголт огт оролцоогүй, хүчин мөхөс байдал-л таныг хамгийн ихээр шархлуулдаг зүйл мөн.

Гэвч бид цааш нь уншвал зохино. ". . . ч" гэж хэлжээ. Ямар гайхалтай шилжилт вэ! ". . . ч Эзэний дотор би баясан хөөрч . . . Авралынхаа Бурхан дотор би баярлана." Өө ямар сэргээгч үнэн бэ! Өөрөөр ингэж хэлжээ, "Надад сонголт байсан хэвээр байна."

Танд юу тохиолдсон нь таны сонголт байгаагүй хэдий ч үүнд хэрхэн хариу үзүүлэх дээр сонголт нь танд бий. Таны сонголт бол: магтаал! Магтаал бол миний сонгох зэвсэг мөн! Учир нь амьдралаа хэлбэржүүлэхэд хүчин мөхөс мэт санагдах үед амьдралдаа байх хамгийн агуу хүч болох: магтаалыг би олж мэддэг. Магтаал бол зүгээр л зэвсгийн сонголт төдий зүйл биш; магтаал бол сонголт ДОТОР хүчээ олдог зэвсэг юм. Өнөөдөр тэр хүчийг өөрийнхөө болгон эргүүлэн олж аваарай. Магтахыг сонго.

- Пастор Жэй Жэй Васкэз, Жөрни Чуулган, Орландо

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Worship Is My Weapon

Асар их стресс, бэрхшээлтэй үед ямар ч бэршээлийг ялах боломжийг олгохуйц бидэнд байдаг нэг түлхүүр зэвсэг гэж байдаг нь: магтаал юм! Энэ зургаан өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр энэ зэвсгийг хэрхэн үр нөлөөтэйгөөр ашиглах талаар Давид Вилла өөр өөр магтаалын удирдагчидтай ярилцжээ! Магтаал бол бидний зэвсэг!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид Виллад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://davidvilla.me