Магтаал бол миний зэвсэгЗагвар

Worship Is My Weapon

6-с 2 дахь өдөр

Итгэгч хүний хувьд нүүр тулах хамгийн агуу тулааны нэг бол цөхрөл мөн. Бодсоноор минь болохгүй үед бид цөхөрч эхэлдэг: харилцаа дуусгавар болох, тушаал ахиж чадахгүй байх, хүссэн сургууль маань биднийг сонгоогүй зэргээр жагсаалт нэмэгдсээр байдаг. Цөхрөх гэдэг нь зүрх зоригийг авч хаях, мохоох гэсэн утгатай. Зүрх зориг дутах үедээ бид айдас, санаа зоволтоор сааждаг. Үүний үр дүнд хүрэх газартаа очиж чадахгүй тойруу замаар явах хэрэгтэй болдог. Бидний амьдралд Бурханы бэлтгэсэн зорилго, төлөвлөгөөнд хэзээ ч урагшлахгүй, түр сааталд бид ордог.

Хэдэн жилийн өмнө чуулган маань барилгынхаа ид дунд явж байхад хотын захиргаа барилгын ажлыг маань зогсоосон. Энэ бол бидний хувьд том үүрэг хариуцлага бөгөөд асар том саатал байв. Үүний хажуугаар найз минь дөнгөж төрсөн нярай хүүхдээ алдсан. Энэ нь бид бүхний сэтгэлийг асар ихээр донсолгов. Энэ улиралд амьдрал минь цөхрөлд эзлэгдэх мэт надад санагдаж байлаа. Би сонголт хийх хэрэгтэй болов. Хойш суугаад нөхцөл байдалтайгаа эвлэрэх эсвэл Дуулал номон дахь Давидын адилаар үйлдэл хийх сонголт байлаа. Би Давидын үйл явцыг сонгосон.

Цөхрөл гарцаагүй ирэх болно харин үүнийг ирэх үед бидэнд хийх сонголт гэж байдаг. Цөхрөх үедээ бид юу хийвэл зохих вэ? Цөхрөлтэй нүүр тулах үед бидэнд байх хамгийн агуу зэвсгийн нэг бол Давидын хийхдээ гарамгай зүйл болох-магтаал юм. Дуулал номыг бичигч Давид, "Сэтгэл минь ээ, Эзэнийг магтагтун" гэж бичжээ. Магтах үедээ л бид "Ач тусыг нь ч мартдаггүй." Бурханы хийсэн зүйлсийг бид эргэн санах үедээ болж буй хэдий ч харж чадахгүй зүйлд урам хугаралт маань зайлуулагддаг. Амьдрал ямар урам хугарам зүйл байж болох дээр төвлөрөхийнхөө оронд Бурхан ямар сайн болох дээр төвлөрөх боломжийг бидэнд олгодог зэвсэг бол магтаал мөн.

Цөхрөл дунд байхдаа Бурханаас хүлээн авах ямар ач тус дээр бид анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй вэ?

Давид дараах зүйлийг дурджээ:

-"Тэрээр бүх хилэнцийг чинь уучилж"- Уучлал

-"Бүх өвчнийг чинь илааршуулдаг."- Эдгэрэл

-"Тэрээр амийг чинь мөхлөөс зольж,"-Аврал

-"Чамд хайр энэрэл ба өршөөлийн титмийг зүүлгэдэг."-Зорилго

Өнөөдөр та цөхрөлтэй тэмцэлдэн буй бол магтаалын зэвсэгээр тулалд. Түүний хийсэн зүйлийн төлөө Бурханыг магт, цөхрөл чинь хэрхэн зүрх зориг болж, айдас чинь итгэл болж, санаа зовнил чинь амар тайван болж хувирахыг нь хар. Бид магтах үед анхаарал маань юу болохгүй байгаагаас Бурхан аль хэдийнээ юу хийсэн бэ гэдэг болж өөрчлөгддөг.

- Тампа, Рэдиент Чуулган, Пастор Аарон Бүрк

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Worship Is My Weapon

Асар их стресс, бэрхшээлтэй үед ямар ч бэршээлийг ялах боломжийг олгохуйц бидэнд байдаг нэг түлхүүр зэвсэг гэж байдаг нь: магтаал юм! Энэ зургаан өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр энэ зэвсгийг хэрхэн үр нөлөөтэйгөөр ашиглах талаар Давид Вилла өөр өөр магтаалын удирдагчидтай ярилцжээ! Магтаал бол бидний зэвсэг!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид Виллад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://davidvilla.me